Цэс

Мобайл систем

ГАР УТАС

Гар утас нь радио долгионыг ашиглан телефон дуудлагыг хийх, хүлээн авах зөөврийн холбооны хэрэгсэл юм. Гар утасны үйлчилгээг (үүрэн холбоо) үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх эрх бүхий оператор компаниуд үзүүлдэг бөгөөд манай улсад өнөөдөр үүрэн холбооны үйлчилгээг Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл гэсэн 4 оператор компани үзүүлж байна.

 Мобайл сүлжээний хөгжил

  • 1G(Voice)
    • Analog Mobile Communication
    • Voice-Oriented Service
  • 2G(Voice + Text)
    • The adoption of the digital low-speed data services
    •  improve call quality
  • 3G(Voice + Text + Video)
    • Multimedia Service, High-Speed Data service
    • Enhanced quality call service
  • 4G(Everything)
    • High-Speed, High-Quality, Fusion
    • Everything - Stopping 1Gbps, Moving 100Mbps

Үүрэн холбооны сүлжээ                        

Үүрэн холбооны сүлжээ зохион байгуулалт нь  дараах үндсэн 5 бүрэлдэхүүн хэсэгтэй.

  • Нийтийн хэрэглээний телефон сүлжээ болон бусад өгөгдлийн сүлжээ
  • Хөдөлгөөнт холболтын төв
  • Бааз станцын удирдлага
  • Бааз станц
  • Хөдөлгөөнт станц

Нийтийн хэрэглээний телефон сүлжээ (PSTN) нь   телефон ба холбооны бусад төхөөрөмжүүдийг хооронд нь холбох ба хөдөлгөөнт  холболтын төвтэй холбогдож ажиллана.

Хөдөлгөөнт холболтын төв (ХХТ) нь хөдөлгөөнт станцуудын  холболт хийдэг төв бөгөөд  яриаг хянах, төлбөр тооцооны хяналт хийх, хэрэглэгчийн байрлалыг хянах, дуудлагын дохиог дамжуулах ба хэрэглэгчийн үүрний шилжилт зэргийг хийнэ. Өөрөөр хэлбэл хэрэглэгч сүлжээтэй газар байгаа л бол яриа, өгөгдөл нь ХХТ-өөр дамждаг гэсэн үг.

Бааз станцын удирдлага нь байрлалын хувьд  ойр хэд хэдэн бааз станцуудыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл хэд хэдэн сүлжээнүүдийн дундах ажиллагааг удирддаг техникийн нэгж юм.

Бааз станц нь сүлжээний бүрхэлт үүсгэхэд чиглэх бөгөөд нэвтрүүлэгч хүлээн авагч антенны систем зэргийг агуулсан байна. Бааз станцыг хэрэглэгч төвлөрсөн газруудаар суурилуулдаг бөгөөд Улаанбаатар дахь ХХТ-тэй шилэн кабель, хиймэл дагуул, газрын тоо радио релей гэх мэтийн алсын зайн холбооны дамжууллын технологиудыг ашиглан холбогддог байна. Бааз станцын сүлжээний хамрах хүрээ хот хөдөө харилцан адилгүй байх ба хүн ам сийрэг хөдөө нутагт хамрах хүрээ том цөөн тооны бааз станцуудыг суурилуулдаг. Бааз станц нь гар утастай харилцан ажилладаг, гар утсыг үндсэн сүлжээнд холбодог гол төхөөрөмж юм. Хэрвээ та тодорхой бааз станцын хүрээлэлд байгаа л бол таны гар утсанд сүлжээ орж ирдэг ба та өөрийгөө тодорхой сүлжээнд байна гэж ойлгож болно.

Хөдөлгөөнт станц буюу гар утас нь нэвтрүүлэгч хүлээн авагчаас гадна хяналт удирдлагын хэсгээс тогтоно.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд