Цэс

Тэргүүлэх технологиуд

Wearable device- зүүдэг хэрэгсэл

 Биед зүүж эсвэл өмсөх боломжтой эд зүйлс (ухаалаг цаг, нүдний шил, бугуйвч. . .)

• Эмнэлэг-эрүүл мэнд, фитнесс, боловсрол, тоглоом, мэдээллийн салбарт өргөн        хэрэглэгдэж байна.

 

Ухаалаг гар утас

Гар утас нь дуудлага хийх, мессеж бичихээс гадна компьютер шиг илүү олон үйлдлийг хийх боломжтой болсон бөгөөд ийм төрлийн гар утсыг “ухаалаг гар утас” гэж нэрлэх болсон. 

Ухаалаг утаснаас интернэтэд холбогдох, имэйл илгээх, хүлээн авах,  дуу хөгжим сонсох, тоглоом тоглох гэх мэт хувь хүн болон бизнест зориулагдсан олон төрлийн программыг ашиглах бөгөөд гар утасны мэдрэгч дэлгэц дээр хэрэглэгч хурууны өндгөөрөө хүрч гар утастайгаа харилцдаг болсон.                                                                                                                                                                                             

Ухаалаг утаснууд нь  дараах нийтлэг үйлдлүүдийг хийх чадвартай байна. 

  • Дуудлага хийх (Voice call)
  • Дүрстэй дуудлага хийх (Video call)
  • Интернэтэд холбогдох
  • Зураг авах, тэдгээрийг вэбд байршуулах
  • GPS ашиглах
  • Утсан дээр хадгалагдаж байгаа дуу болон бичлэг тоглуулах мөн компьютертой холбогдож дуу болон бичлэгийг солилцох
  • Дугаар хадгалах
  • Имэйл илгээх, хүлээн авах
  • Тоглоом тоглох
  • Аппликэйшн(програм)  ажиллуулах
  • Интернэтээс аппликэйшн  болон тоглоом татах  гэх мэт.

Ухаалаг гар утасны товч түүх

  • Ухаалаг гар утсыг анх Simon гэж нэрлэдэг байсан ба 1993 онд IBM корпораци гаргаж байсан байна.
  • 2000 онд Nokia компани Symbian үйлдлийн системтэй Nokia 9210 утас гаргасан нь тухайн үед тэсрэлт болсон.
  • 2001 онд PALM компани Kyocera 6035 нэртэй, анхны вэб хөтөчтэй ухаалаг утсыг нэвтрүүлсэн. Мөн Microsoft компани WINDOWS POKET PC OS (халаасанд багтах компьютер) –ийг нэвтрүүлсэн нь одоогийн ухаалаг утасны ихэнх шинжийг агуулсан томоохон дэвшил байсан юм.
  • 2002 онд RIM компани бидний сайн мэдэх BlackBerry ухаалаг утсыг гаргасан.
  • 2007 онд Apply компани анх iPhone –ыг танилцуулснаар ухаалаг утасны ертөнцөд шинэ дэвшлийг авчирч бүгд л мэдрэгчтэй дэлгэц бүхий олон үйлдэлтэй ухаалаг утас үйлдвэрлэхээр зорьж эхэлсэн байна.

Ухаалаг гар утасны үйлдлийн систем

Ухаалаг утас нь компьютер шиг үйлдлийн системтэй бөгөөд өнөөдөр Android( Google), iOS (Apple),  Windows Phone (Microsoft), BlackBerry(Research In Motion) гэсэн үйлдлийн системүүдийг өргөн ашиглаж байна. Доорх хүснэгтэд голлох үйлдлийн системүүдийн тархацыг харуулав.

Хугацаа

Android

iOS

Windows Phone

BlackBerry OS

Бусад

Q1 2015

78.0%

18.3%

2.7%

0.3%

0.7%

Q1 2014

81.2%

15.2%

2.5%

0.5%

0.7%

Q1 2013

75.5%

16.9%

3.2%

2.9%

1.5%

Q1 2012

59.2%

22.9%

2.0%

6.3%

9.5%

Эх сурвалж: IDC 2015.05

Microsoft Windows Phone: Microsoft компани ухаалаг утасны салбарт 10-аад жилийн өмнөөс орж ирсэн бөгөөд ухаалаг утаснууд нь Windows Phone үйлдлийн системтэй байдаг. Уг үйлдлийн систем нь хаалттай бөгөөд аппликейшн хөгжүүлэх, бүтээх эрх хязгаарлагдмал байдаг. Windows Phone үйлдлийн систем хаалттай учраас өөрчлөх, шинээр бүтээх эрх нь зөвхөн Microsoft компанид хамаарна. Windows Phone-д зориулсан аппликейшнууд элбэг бөгөөд тэдгээрийн ихэнх нь үнэгүй байдаг.

Доорх хүснэгтэд гар утас үйлдвэрлэгчдийн гар утасны борлуулалтын хувийг харууллаа.

Period

Samsung

Apple

Lenovo, Motorola

Huawei

LG Electronics

Others

Q1 2015

24.6%

18.3%

5.6%

5.2%

4.6%

41.7%

Q1 2014

30.7%

15.2%

6.6%

4.7%

4.3%

38.6%

Q1 2013

31.5%

16.9%

4.7%

4.2%

4.7%

38.1%

Q1 2012

28.9%

22.9%

5.0%

3.4%

3.2%

36.6%

Эх сурвалж: IDC 2015.05

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд