Цэс

Хайлтын систем

Интернэт нь асар их мэдээллийг өөртөө агуулдаг. Эдгээр мэдээлэл нь дэлхийн олон орнуудад байрлах вэб серверүүд дээр хадгалагдаж байдаг бөгөөд ямар мэдээлэл аль сервер дээр хадгалагдаж байгааг тодорхойлох нь маш төвөгтэй нь ойлгомжтой. Энэ их мэдээллийн уурхайгаас өөрт хэрэгтэй мэдээллээ хайж олохын тулд бид хайлтын системийг ашигладаг.

Хайлтын систем гэдэг нь интернэт сүлжээнд хэрэглэгчийн текст хэлбэрээр бичиж асуусан лавлагаанд холбогдох мэдээллийн эх сурвалжийн линкүүдийг ач холбогдлын дарааллаар нь жагсаан харуулах зориулалттай програм хангамжийн систем юм. 2015 оны байдлаар хамгийн өргөн ашиглагдаж байгаа хайлтын системүүдийг дараах хүснэгтээр харууллаа.

 

 Хайлтын систем

 URL хаяг

 Сарын дундаж  хайлтын тоо

 1

 Google

 www.google.com

 1,100,000,000

 2

 Bing

 www.bing.com

 350,000,000

 3

 Yahoo! Search

 https://search.yahoo.com

 300,000,000

 4

 ASK Search

 www.ask.com

 245,000,000

 5

 Aol Search

 http://search.aol.com

 125,000,000

 

 

Та дээр дурдсан хайлтын системүүдийн алийг ч ашиглаж болно. Үүний тулд хайлтын системд өөрийн хайж, олохыг хүссэн зүйлтэй холбоотой үг эсвэл өгүүлбэр бичиж асуух ба хайлтын систем өөрийн өгөгдлийн сангаас хайлт хийж, хэсэг хугацааны дараа таны хайлтын утгад тохирох вэб сайтуудын жагсаалтыг дэлгэцэнд харуулна.

Интернэтээс хайлт хийх

Google хайлтын системийг ашиглан хайлт хийж үзэцгээе. Вэб хөтчийн хаягийн хэсэгт http://www.google.com хаягийг бичиж хайлтын системээ ажиллуулаад хайлтын хэсэг дээр хайх үг эсвэл өгүүлбэрээ бичээд Enter товч дарна.

Дараах жишээнд Google хайлтын системд “Мэдээлэл, харилцаа холбооны технологи” гэсэн хайлтын утгыг оруулж өгсөн бөгөөд хайлтын үр дүнд дэлгэцэнд холбогдох эх сурвалжуудын линкүүдийг ач холбогдлын дарааллаар нь жагсаан харуулсан байна.

Монголын үндэсний хайлтын систем

Интернэт хэрэглэгчийн тоо ихсэх тусам өөрийн хэлний онцлогт тохирсон дотоод мэдээллийнхээ эргэлтийг сайжруулах үүднээс үндэсний хайлтын системийг хөгжүүлэх нь ач холбогдолтой.

Манай улсад хоёр үндэсний хайлтын систем хөгжүүлэгдэн ажиллаж байна. Үүнд:

  • www.nuudel.mn – Нүүдэл үндэсний хайлтын систем
  • www.moogol.mn – Моогол үндэсний хайлтын систем

Түлхүүр үг, өгүүлбэрийн хэрэглээ

Ихэнх хүмүүс хайлтын системийг ашиглахдаа өөрт шаардлагатай мэдээллийг ямар ч тохиолдолд хүссэнийх нь дагуу гаргаж ирнэ гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ хайлтын системүүд нь зөвхөн тухайн системд бүртгэгдсэн сайтуудын жагсаалтаас л хайж, үр дүнг харуулдаг. Иймээс ялгаатай хайлтын системийг ашиглах үед үр дүн мөн ялгаатай байж болно. Түүнчлэн хайлтын системүүдийн хайлтын үр дүнг жагсаах шалгуур нь өөр өөр байдгаас шалтгаалан таны компьютерийн дэлгэцэнд харуулах үр дүнгийн жагсаалт ижил биш байх магадлалтай.

Интернэт нь асар их мэдээллийг агуулдаг тул тухайн сэдвээр хайлт хийхдээ хэтэрхий нийтлэг, дэлгэрэнгүй үг хэрэглэхээс зайлсхийж, хайж буй мэдээллээ олж гаргаж ирэхийн тулд хайлтын түлхүүрийг илүү тодорхой болгох хэрэгтэй.  Жишээ нь та дараах хайлтын аргуудыг туршиж үзээрэй. Үүнд:

  • Тодорхой утгаар хайх

Хэрэв та хайлт хийхдээ хүүхдийн дуу гэсэн 2 үг хэрэглэвэл, хайлтын систем ихэвчлэн хүүхдийндуухүүхдийн дуу гэсэн утгуудтай холбоотой бүхий л хуудсуудыг хайж олно. Харин үүний оронд хүүхдийн+дуу гэж бичээд хайвал хүүхдийндуу гэсэн үгнүүдийг агуулсан сайтуудыг гаргаж ирнэ.

  • Оновчтой утгаар хайх

Яг тухайн утгаар хайх үедээ (“) хашилтыг ашиглана. Жишээ нь “хүүхдийн дуу” гэж хайвал яг хүүхдийн дуу гэсэн холбоо үгийг агуулсан сайтуудыг гаргаж ирнэ.

  • Үгний тодорхойлолтыг хайх

Ямар нэгэн үгний тодорхойлолтыг мэдэхийг хүсвэл “define:” гэж бичээд ард нь тухайн үгээ бичиж хайхад толь бичгийн тайлбар гарч ирнэ.

  • Тодорхой үгийг хасч хайлт хийх

Жишээ нь: “кексний жор -өндөг” гэж хайвал өндөг гэсэн үг ороогүй кексний жорууд гарч ирнэ.

  • Ойролцоо утгаар хайх

Хэрэв хайлт хийх гэж байгаа зүйлийг олон үгээр илэрхийлж болдог бол (~) тэмдгийг ашиглана. Жишээ нь: “~амар амгалан” гэж хайхад амар амгалан, дотоод амгалан гэх утгуудыг агуулсан сайтууд гарч ирнэ.

  • Тодорхой үнийн хэлбэлзэлд хайх

Ямар нэгэн зүйлийг худалдаж авахад чанараас гадна үнэ их чухал үзүүлэлт болдог. Тэгвэл хайлтын системээс сонирхсон зүйлээ тодорхой үнийн хязгаарт хайх бололмжтой. Жишээ нь: гутал ₮100000..₮250000 гэж хайж болно.

  • Тухайн сайтнаас мэдээлэл хайх

Та нэг вэб сайтнаас мэдээ хайх гэж байгаа бол “site:” түлхүүр үгний ард вэб сайтны нэр болон мэдээнийхээ түлхүүр үгийг бичээд хайна.

  • Файлын төрлөөр хайх

Файлын төрлөөр хайхыг хүсвэл хайх зүйлийнхээ түлхүүр үгний ард “filetype:файлын төрөл” гэж бичнэ. Жишээ нь: “интернэт filetype:PPT” гэж хайвал интернэтийн талаарх илтгэлийн файлууд гарч ирнэ.

  • Бодлогын хариуг олох

Та тэгшитгэл болон илрэхийлэл бичээд хайхад Google танд хариуг нь гаргаж өгнө.

  • Сэрүүлэг тавих

Жишээ нь “set timer for 10 minutes” гэж бичээд хайхад Google танд 10 минутын дараа дуугараха сэрүүлэг эхлүүлж өгнө

  • Валютын ханш тооцох

Жишээ нь долларын ханш хэд байгааг мэдэхийг хүсвэл “USD to MNT” гэж бичээд хайна.

Дээрх маягаар Google хайлтын системээс оновчтой, үр дүнтэй хайлт хийх олон түлхүүрүүд байдаг.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд