Цэс

ЭЛЕКТРОН ШУУДАН

Интернэт ашиглан шуудан илгээх, хүлээн авах үйлчилгээг электрон шуудан (e-mail) гэж нэрлэдэг. Монголчууд имэйл гэж товчлон бичиж, ярьж хэрэглэдэг.

2015 оны байдлаар дэлхийн даяар 1 секундэд 2,4 сая электрон шуудан дамжигдаж байна.

Электрон шуудангийн үйлчилгээг ашиглахын тулд интернэт холболт бүхий компьютер, гар утас болон өөрийн электрон шуудангийн хаягтай байх шаардлагатай.

Электрон шуудангийн үйлчилгээг ашигласнаар захидал солилцохоос гадна бие биетэйгээ дүрстэй болон дуут шуудангийн үйлчилгээ авч болно.

Жишээ нь сүүлийн жилүүдэд хүчээ авсаар байгаа “Google”-ийн электрон шуудан болох “Gmail”-ийг ашигласнаар Google компаниас үзүүлэх 150 гаруй үйлчилгээг авах боломж бүрдэнэ.

Gmail электрон шуудан болон түүний боломжууд

Gmail электрон шуудан

Gmail нь өөрийн хэрэглэгчиддээ хязгааргүй тооны захидал хадгалах боломж болон нууцлалын механизмуудаар хангадаг.

Gmail электрон шуудангийн үйлчилгээг авахын тулд Gmail электрон шуудангийн хаягтай байх хэрэгтэй. Хэрэв танд байхгүй бол шинээр нээх хэрэгтэй. Шинээр хаяг үүсгэхийн тулд дараах алхмыг хийнэ. Үүнд:

  • https://accounts.google.com/signup сайт руу хандан, шаардлагатай мэдээллүүдийг бөглөж илгээснээр та өөрийн шинэ хаягтай болох бөгөөд ингэснээр захидал илгээх, хүлээн авах, чатлах, дуут болон дүрстэй дуудлага хийх зэрэг олон боломжууд бий болно.

Gmail нь маш олон давуу талуудтай бөгөөд заримаас нь дурдвал:

  • Gmail-ийн хайлт нь маш хурдан, ухаалаг. Хайлт хийх утгын аль нэг хэсгийг бичихэд л тухайн хайлтын утга орсон хайж болох утгуудыг санал болгодог.
  • Gmail-ийн захиа хадгалах хэмжээ нь 30GB-аас 16TB хүртэл ихэсгэх боломжтой. Тиймээс танд захиануудаа нөөцөлж авах шаардлага гарахгүй.
  • Захидлуудыг “харилцан яриа” болгон зохион байгуулдаг. Хэн нэгэн тань руу захидал илгээж, та хариу захиа бичсэн бол эх захидал нь хамгийн дээр байрлаж, түүнээс доош энэ захидалтай холбоотой харилцсан захидлууд харгалзан багцлагдсан байдлаар зохион байгуулагддаг. Энэ нь олон олон захидлуудыг эмх цэгцэнд оруулж, ажиллахад таатай нөхцлийг бүрдүүлдэг.
  • “Яана аа, буруу мэйл илгээчихсэн үү?” Тэгвэл Gmail-ийн Undo Send команд танд тусална. Өөрөөр хэлбэл Undo Send тохиргоог идэвхжүүлснээр та 30 хүртэлх секундын хугацаанд илгээсэн мэйлээ болиулах боломжтой.

Google+

Google+ нь Gmail электрон шуудангийн хаягаараа шууд холбогдох боломжтой олон нийтийн сүлжээ юм. 2015 оны байдлаар 1,3 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй байна.

Энэ сүлжээ нь бусад олон нийтийн сүлжээний адил өөрийн тухай товч мэдээлэл үүсгэх, зураг болон видео байршуулах, мессеж илгээх, нийтлэл бичих, найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо харилцах боломжийг олгодгоос гадна ажил хэргийн талаар хэлэлцэж, сонирхлын хүрээлэл үүсгэхэд их зохимжтой.

 

Google Talk 

Энэхүү програм нь Gmail электрон шуудангийн хаягаа ашиглан бодит агшинд дэлхийн хаанаас ч интернэтээр бие биетэйгээ харилцах боломжийг олгодог. Google Talk-д харилцагчийн хаягийг бүртгэснээр мессежээр харилцах, зураг болон видео хамтран ашиглах, файл дамжуулах, дуут болон дүрстэй дуудлага хийх зэрэг олон үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн компьютер болон ухаалаг гар утас хооронд холболт тогтоох боломжтой.

                                                

Google Docs

Google Docs нь бичиг баримт боловсруулах онлайн хэрэгсэл юм. Та Google Docs-ийг ашиглан текстэн болон хүснэгтэн мэдээлэл, илтгэлийн файл бэлтгэхээс гадна ажлаа төлөвлөж, судалгаа авсан ч болно. Гайхалтай нь энэ бүх үйлдлийг та зөвхөн нэг компьютер дээр биш интернэтэд холбогдсоноор хаанаас ч хийх боломжтой. Өөрөөр хэлбэл таны компьютер дээр баримт бичиг боловсруулах програм хангамж суугаагүй байсан ч та ажлаа хийх боломжтой гэсэн үг. Мөн та ажлын баг үүсгэн нэг файлыг олон хүнд нээлттэй болгож, багийн гишүүдэд засварлах эрх өгсөн ч болно. Ингэснээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран багаараа ажиллах сайхан боломж бүрдүүлж байгаа нь үнэхээр гайхалтай.

Google Drive

Google Drive нь 30GB-100GB багтаамжтай таны онлайн хадгалах төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл та Google Drive-ийг ашигласнаар интернэт орчинд хаанаас ч хэрэгцээт файл руугаа хандах боломжийг бүрдүүлнэ. Энэ нь баг, хамт олноороо хамтран хийж байгаа ажил, төслийн үед ихээхэн ач холбогдолтой. Google Drive-даа хамтран эзэмших файлуудаа хадгалснаар багийн аль ч гишүүн интернэт орчинд хаанаас ч хэрэгцээт файл руугаа хандан ажлаа хийж болно. Мөн Google Drive нь Google Docs-той шууд холбогдон ажилладаг тул та онлайн орчинд шууд ажиллах боломжтой.

Google Translate

Google Translate нь олон хэлний онлайн хөрвүүлэгч систем бөгөөд Монгол, Англи, Орос, Герман, Япон, Хятад, Солонгос, Франц гээд 70-аад түгээмэл хэлүүдийн хооронд үгээр болон өгүүлбэрээр, зурагнаас, хүний ярианаас болон синхрон орчуулга хийх боломжтой.

Google Translate нь вэб болон мобайл (Android, iOS) интерфейсийн аль алиныг дэмждэг. Мөн Google Chrome вэб хөтөч дээр Google Translate-ийг ашиглаад ямар ч хэл дээрх сайтын агуулгыг хүссэн хэл рүүгээ орчуулан унших боломжтой болсон байна. Сурч боловсроход үнэхээр сайхан боломж биш гэж үү.

Google Scholar

Google Scholar нь интернетэд байрлуулсан эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дээр хэвлэгдсэн нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, диссертацийн ажил, ном, судалгаа шинжилгээний дүгнэлтүүд, шинжлэх ухааны байгууллагууд, мэргэжлийн хүрээлэнгүүд, судалгааны бүлгэмүүдийн тайлангууд болон тэдгээрийн хураангуй зэрэг өргөн хүрээг хамарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийн бүрэн эх болон ишлэлүүд дундаас хайлт хийх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл интернет дэх эрдэм шинжилгээний бүтээлүүдийг та бид ашиглах боломжтой боллоо гэсэн үг юм.

Google Books

Google Books нь онлайн номын сан бөгөөд маш олон ном сэтгүүлүүдийг албан ёсны эрхтэйгээр тоон хэлбэрт шилжүүлэн олон нийтэд хүргэдэг үйлчилгээ юм.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд