Цэс

Нийгмийн сүлжээ

Facebook олон нийтийн сүлжээ

Facebook бол түүнд бүртгэлтэй хэрэглэгчдэд өөрийн тухай товч мэдээлэл үүсгэх, зураг болон видео байршуулах, мессеж илгээх, мөн найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо холбоотой байх боломжийг олгодог үнэгүй, өргөн дэлгэрсэн олон нийтийн сүлжээний вэб сайт юм.

Олон нийтийн энэ сүлжээ нь 2015 оны байдлаар 1,4 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй байна.

Уг сайт нь 37 өөр хэл дээр ашиглах боломжтой ба доор дурдсан онцлогуудыг агуулдаг. Үүнд:

  • Зах зээлийн талбар – ангилагдсан зар сурталчилгаанд өөрийн зарыг оруулах, зар унших болон хариу хэлэх гэх мэт үйлдэл хийхийг зөвшөөрдөг.
  • Бүлгүүд – нийтлэг сонирхолтой гишүүдэд бие биенийгээ хайж олох болон харилцах боломжийг олгодог.
  • Үйл ажиллагаа – зохион байгуулагдах гэж буй үйл ажиллагааг олон нийтэд зарлах, зочдыг урих болон оролцох төлөвлөгөөтэй хэн нэгнийг мэдэх боломжийг гишүүдэд олгодог.
  • Хуудаснууд – тодорхой сэдвийн хүрээнд олон нийтийн хуудсыг үүсгэх болон түүнийг дэмжих боломжийг гишүүдэд олгодог.
  • Оршихуй технологи – сүлжээнд байгаа (онлайн) харилцагчдыг харах болон чатлах боломжийг гишүүдэд олгодог.

Facebook олон нийтийн сүлжээнд холбогдохын тулд заавал Facebook хаягтай байна. Хэрэв танд байхгүй бол шинээр нээх хэрэгтэй. Facebook хаяг шинээр үүсгэхийн тулд дараах алхмыг хийнэ. Үүнд:

  • https://www.facebook.com/ сайт руу хандан, шаардлагатай мэдээллүүдийг бөглөж илгээснээр та өөрийн шинэ хаягтай болох бөгөөд ингэснээр Facebook-ийн олон үйлчилгээнүүдийг авах боломж бүрдэнэ.

Twitter олон нийтийн сүлжээ

Twitter нь өөрийн твиттер бүлгийнхэндээ твиит гэж нэрлэгдэх богино хэмжээний мессежийг илгээх, хүлээн авах боломжийг олгодог олон нийтийн харилцааны сайт юм.

2015 оны 8 сарын байдлаар 322 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд 1 секундэнд 9,800 гаруй мессеж илгээгддэг байна.

Таны твиттер бүлэгт дараах хүмүүс багтана. Үүнд:

  • Таны дагасан хүмүүс – Та бусад твиттер хэрэглэгчдээс сонгон тэднийг дагаснаар тэдний нийтэлсэн мессежийг харах боломжтой.
  • Таныг дагасан хүмүүс – Твиттерийн бусад хэрэглэгчид таныг дагаснаар тэд таны нийтэлсэн мессежийг харах боломжтой болно.

Твиттер сүлжээ хэрэглэгчид нь 140 тэмдэгтэнд багтаан мессеж илгээдэг нь мэдээллийг түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэх нэг хэлбэр юм.

Твиттер сүлжээ нь олон салбарт тодорхой хэмжээгээр үр өгөөжөө өгсөөр байна. Жишээлбэл: Яаралтай онцгой мэдээлэл, түргэн тусламж, нийтийг хамарсан судалгаа, боловсрол, улс төр, нийгмийн харилцаа, бизнес, аялал жуулчлал гэх мэт.

Твиттер олон нийтийн сүлжээнд холбогдохын тулд электрон шуудангийн хаягаа ашиглан бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлэхийн тулд дараах алхмыг хийнэ. Үүнд:

  • https://www.twitter.com/ сайт руу хандан, шаардлагатай мэдээллүүдийг бөглөж илгээснээр та твиттер сүлжээг ашиглах боломжтой болно.

 

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд