Цэс

Дэлгэцийн агшинг авах

Ажиллаж буй програмаа орхилгүйгээр, боловсруулж буй баримтаа илүү ойлгомжтой болгох эсвэл илүү мэдээлэл өгөх зорилгоор ямар нэг дэлгэцийн зургийг авч өөрийн оффисын файлд тун хурдан бөгөөд хялбархнаар нэмэх боломжтой. Энэ шинж чанар нь MS Word, Excel, PowerPoint болон Outlook програмуудад байдаг. Та үүнийг таны компьютер дээр нээлттэй байгаа цонхнуудын аль нэг хэсгийг нь тасалж эсвэл бүтнээр нь зургийг нь авахад хэрэглэж болно.

           

Дэлгэцийн зургийг баримтад хэрхэн нэмэхийг та дараах даалгавараас харна уу. Үүний тулд эхлээд дурын ямар нэг програмыг ажиллуулж, түүний зургийг баримтад нэмэх болно.

  • Paint програмыг нээнэ үү. Start цэс рүү орж, All Programs сонгоно. Accessories бүлгийн Paint програмыг сонгож нээнэ.

  • Харин одоо MS Word програм руу шилжих эсвэл түүнийг эхлүүл.
  • Баримтад дэлгэцийн зургийг /Paint програмын зургийг/ байрлуулах байрлалыг сонго.
  • Insert табын Illustration бүлэгт байрлах Screenshot командыг сонго.

​           

  • Дүрслэгдэх боломжтой цонхнуудын жагсаалт гарна. Өөрөөр хэлбэл таны компьютер дээр идэвхтэй ажиллаж буй бүх програмуудын жагсаалт гарна. Бидний нөхцөлд MS Word болон Paint програмуудын цонх гарч ирнэ.
  • Зургийг нь авч оруулахыг хүссэн цонхыг сонгох буюу бид Paint цонх дээр дарах үед уг цонхны зураг таны баримтад хуулагдана.
  • Хэрвээ Screenshot товчны доор байрлах суман дээр дарахад гарах Screen Clipping командыг сонговол хулганы заагчийн хэлбэр өөрчлөгдөнө. Та үүний тусламжтай тухайн цонхыг бүхэлд нь биш хүссэн хэсгийг таслан авч, өөрийн баримтад нэмэх боломжтой. Цонхноос тасалж авахыг хүссэн хэсгийн зүүн дээд буланд заагчийг байрлуулж, шаардлагатай цэг хүртэл баруун доош нь чирж, хулганыг сулласнаар таны хүссэн хэсэг баримтад нэмэгдэнэ. Хэрвээ таны компьютер дээр олон тооны програм ажиллаж буй бол Screen Clipping командыг дарахаас өмнө зургийг нь авахыг хүссэн цонх руу нэг удаа шилжих буюу хулганаар нэг дар. Үүний дараа эргэн өөрийн боловсруулж буй баримт руу шилжин Screen Clipping командаа дарна.

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд