Цэс

Баримтыг хэсгүүдэд хуваах

Шинэ баримт нээх үед ямар ч хуваалт хийгдээгүй буюу баримт бүхэлдээ нэг л хэсгээс бүрдэнэ. Та баримтыг хэдэн ч хэсэгт хувааж болох ба хэсэг тус бүрт өөрийн хүссэн форматыг хэрэгжүүлж болно. Жишээ нь та үүнийг ашиглан баримтын зөвхөн нэг хуудсыг олон баганатай, бусад хуудсыг стандарт буюу нэг баганатай байдлаар хийх боломжтой. Та их хэмжээтэй баримтыг олон хэсгүүдэд хувааж, тухайн хэсэг бүрт ялгаатай хөл, толгойн мэдээлэл оруулах буюу эхний хэсгийн толгойн мэдээлэл Бүлэг 1, дараагийн хэсгийн толгойн мэдээлэл Бүлэг 2 гэх мэт байдлаар нэрлэгдэж болох юм. Өөр нэг жишээ бол таны ихэнх баримтуудын хуудасны чиглэл нь portrait буюу босоо чиглэлтэй байдаг. Тэгвэл бид баримтыг хэсгүүдэд хувааснаар тухайн баримтын тодорхой хэсэгт хамаарах хуудаснуудыг landscape буюу хэвтээ чиглэлд тохируулах боломжтой. Үндсэндээ та тухайн хэсэгт хуудасны ирмэгээс авах зай, хуудасны чиглэл, багана, текстийн зэрэгцүүлэлт, хөл, толгойн мэдээлэл, хуудасны дугаар, цаасны хэмжээ гэх мэт олон тохируулгыг бусад хэсгээс нь ялгаатайгаар тохируулах боломжтой болно. Хуваалт үүсгэсний дараа түүнийг өөрчлөх эсвэл устгах нь хялбар байдаг.

Баримтыг хэсгүүдэд хуваах

       

  • Дурын нэг баримтыг нээж таслахыг хүссэн хэсэгт курсорыг байрлуул.
  • Page Layout табын Page Setup бүлэгт байрлах Breaks командыг сонго.

          

  • Та баримтад нэмж болох дараах 4 төрлийн section break байдаг болохыг олж харна.
    • Next page: Курсор байрлаж буй байрлалын дараагийн хуудаснаас шинэ хэсгийг эхлүүлнэ.
    • Continuous: Курсор байрлаж буй тухайн хуудсанд буюу курсорын байрлалаас хойш дараагийн шинэ хэсэг эхэлнэ.
    • Even Page: Курсор байрлаж буй байрлалаас хойш дараагийн тэгш дугаартай хуудаснаас шинэ хэсэг эхэлнэ.
    • Odd page: Курсор байрлаж буй байрлалаас хойш дараагийн сондгой дугаартай хуудаснаас шинэ хэсэг эхэлнэ.
  • Жагсаалтаас Next Page командыг сонгоно уу.

Үүссэн хуваалтыг устгах

  • Section breaks буюу хуваалт хийгдсэн эсэхийг харахын тулд Home табын Paragraph бүлэг дэх Show/Hide товчийг дар.
  • Дараах байдлаар хуваалтын тэмдэглэгээг харагдана.

          ​

  • Тухайн section breaks дээр курсорыг байрлуулан Delete товчийг дарна.

Тухайн хэсэг дэх текстийг босоо тэнхлэгийн дагуу зэрэгцүүлэлт хийх

Та дээрх байдлаар баримтыг хэд хэд хуваасан бол одоо аль нэг хэсэгт өөрийн хүссэн форматыг тохируулж болно. Өөрөөр хэлбэл та дараах байдлаар ямар нэг форматын тохируулга хийх үед баримтад бүхэлд нь уг формат хэрэгжихгүй, зөвхөн сонгосон хэсэгт л хэрэгжинэ. Ийм байдлаар та баримтын хэсэг тус бүрт ялгаатай форматыг хэрэгжүүлэх боломжтой.

  • Өөрчлөлт оруулахыг хүссэн хэсэгт курсорыг байрлуул.
  • Page Layout табын Page Setup бүлгийн More товч дээр дар.

          

  • Гарч ирэх Page Setup харилцах цонхны Layout табын Vertical Alignment хэсэгт байрлах доошоо харсан суман дээр дарна. Та Center сонголтыг сонгож, туршиж үзнэ үү. Харилцах цонхны Apply to хэсэгт This section сонгогдсон эсэхийг шалгана уу. This section сонголт нь таны хийж буй өөрчлөлт зөвхөн энэ хэсэгт л хэрэгжинэ гэдгийг илэрхийлэх тул үүнийг сонгосон эсэхийг анхаарах хэрэгтэй.

           ​

  • Сонголтыг хийсэн бол OK товчийг дарж, харилцах цонхыг хаана.
  • Энэ мэт зөвхөн тухайн хэсгийн хувьд дээр дурьдсан хуудасны хэмжээ, дугаар гэх мэт олон форматыг тохируулж болно.

Видео заавар

       

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд