Цэс

ХӨЛ БОЛОН ТОЛГОЙН МЭДЭЭЛЭЛ

Хэсгүүдэд хөл болон толгойн мэдээллийг ялгаатай хэрэгжүүлэх

Заримдаа бидэнд нэг файлд хэд хэдэн ялгаатай хөл, толгойн мэдээлэл оруулах шаардлага гардаг. Жишээ нь, ямар нэг номын файл дээр ажиллаж буй үед номын бүлэг бүрт ялгаатай хөл эсвэл толгойн мэдээллийг оруулах хэрэгтэй болдог. Энэ үед бид эхлээд тухайн файл дээр хуваалт /secion breaks/ хийх буюу номын бүлэг бүрийг тасалж, хэсгүүд үүсгэх хэрэгтэй. Үүний дараа дараах зааврын дагуу ялгаатай хөл, толгойн мэдээллийг оруулна.

  • Ингээд та туршилт хийх файлаа бэлдсэн бол одоо хамгийн эхний хэсгийн толгойн хэсэгт хулганаараа ойрхон 2 товшино уу. Энэ үед Section 1 гэж гарсан байгааг та анзаарсан байх. Энэ бол эхний хэсгийн толгойн мэдээллийг оруулахад бэлэн болсныг илэрхийлнэ.

     

  • Толгойн мэдээллийг оруулна уу.
  • Баримтын дараагийн хэсэг дэх толгойн мэдээллийг оруулахын тулд Header and Footer мөрийн Next товчийг дарна уу.

     

  • Дэлгэцэд хоёр дахь хэсгийн толгойн мэдээллийг бичих хэсэг харагдана. Зүүн талд та одоо хэд дэх хэсэгт байгааг хэлэх тухайн хэсгийн тайлбар байгааг харна уу. Баруун талд “Same as previous” мессэж дэлгэцэд харагдана. Та олон хэсэгтэй баримтад хөл болон толгойн мэдээллийг нэмэх үед энэ нь дефаултаар баримтад бүхэлд нь хэрэгждэг.

     

  • Хоёрдугаар хэсэгт (болон дараагийн бүх хэсэгт) ялгаатай толгойн мэдээлэл оруулахын тулд Header and Footer мөрөн дэх Link to Previous товчийг дар. Энэ үед Same as Previous мессэж харагдахгүй болно. Ингэснээр өмнөх хэсгээс өөр толгойн мэдээлэл орох боломжтой болно гэсэн үг.

         

  • Уг хэсэгт байх толгойн мэдээллийг оруулна уу.
  • Баримтад хэрвээ олон хэсэг байгаа бол дахин Next товчийг дарж, дараагийн хэсэгт шилжин Link to Previous товчийг дарж, толгойн мэдээллээ оруулах байдлаар цааш үргэлжилнэ.
  • Их биеийн хэсэгт хулганаараа хоёр ойрхон товшсоноор Header and Footer-н хэсгийг хаах болно.
  • Харин одоо та баримтыг бүхэлд нь гүйлгэн харах үед хэсэг бүр ялгаатай толгойн мэдээлэлтэй болсон байгааг харах болно.

​Видео заавар


Тэмдэглэл: Та хэсэг тус бүрт ялгаатай байдлаар хөлний мэдээлэл оруулахыг хүсвэл дээрх бүх процессыг давтан хийж болно. Хуудасны доор орших хөлний мэдээллийн хэсэгт хулганаараа ойрхон хоёр товшино. Толгойн мэдээллийг үүсгэсэнтэй яг ижил техникийг хэрэглэн үүсгэнэ.

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд