Цэс

Хүснэгт

Хүснэгтийн гарчгийн мөрийг хуудас бүрт давтах

Хэрвээ та олон хуудас дамнасан хүснэгттэй ажиллаж буй бол хүснэгтийн гарчгийн мөрийн утгыг хуудас бүр дээр давтан харуулж болно. Үүний тулд дараах алхмуудыг дагана.

  • Хүснэгтийн хамгийн дээд талын мөрийг буюу гарчгийн мөрийг сонго.

    

  • Layout табын Data бүлэг дэх Repeat Header Rows товчийг дарна уу.

     

  • Та хуудсыг гүйлгэн харах үед дараагийн хуудас бүр дэх хүснэгтийн эхний мөрөнд гарчгийн мөрийн утгууд дүрслэгдсэн байна.

     

Хуудас дамжин хүснэгтийн мөр хуваагдсан байдлыг удирдах

  • Заримдаа хүснэгтийн тухайн нүдэн дэх утга доор үзүүлсэн шиг хуудас дамнан хуваагдсан байдаг.

  • Тухайн нүдэнд курсорыг байрлуул.
  • Layout табын Table бүлэг дэх Properties товчийг сонго.

      

  • Table properties харилцах цонх гарч ирнэ. Row табыг сонго. Дефаултаар Allow row to break across pages сонголт сонгогдсон байдаг. Уг сонголтыг цуцалж, OK товчийг даран, харилцах цонхыг хаана

         .

  • Ингэснээр тухайн текст нэг хуудсанд шилжин байрлана.

Багана дахь өгөгдлийг эрэмбэлэх

  • Хүснэгтэд курсорыг байрлуулна.
  • Layout табын Data бүлэг дэх Sort товчийг дарна.

          

  • Sort харилцах цонх дэлгэцэд гарч ирнэ.

      

  • Харилцах цонхны Sort By хэсэг нь танд эрэмбэлэлтийг тохируулах боломжийг олгоно.

          

  • Та энэ хэсгээс утгыг нь эрэмбэлэх баганыг сонгоно.
  • Харилцах цонхны баруун талд байрлах Ascending эсвэл Descending аль нэгийг сонгосноор өсөхөөр эсвэл буурахаар эрэмбэлнэ. Сонголтоо хийгээд OK товчийг дарж, харилцах цонхыг хаах үед сонгосон баганын утгаар хүснэгтийн өгөгдөл эрэмбэлэгдсэн байна.

     

  • Хэрэв олон баганын хувьд эрэмбэлэлт хийхийг хүсвэл Sort харилцах цонхны Then by хэсгээс дараагийн баганыг сонгох ба түүний өгөгдөл өсөхөөр эсвэл буурахаар эрэмбэлэгдэх эсэхийг тохируулна.

     


Текстийг хүснэгт болгон хөрвүүлэх

Та текстийг хүснэгтэд оруулах үед текстүүд хоорондоо таслал, дундуур зураас (-), таб зай эсвэл enter товч дарагдсан байхаар хоорондоо тусгаарлагдсан байх хэрэгтэйг анхаарна уу. Эсрэг тохиолдолд таны хүссэн үр дүн гарахгүй байж болно.

          

  • Хүснэгтэд оруулахыг хүссэн текстээ сонго. Энэ тохиолдолд текст хооронд таб зай авсан байгааг та анзаарсан байх.

    

  • Insert табын Tables бүлэгт байрлах Table товчийг дар. Convert Text To Table командыг сонго.

         

  • Convert Text To Table харилцах цонх гарч ирнэ.

      

  • OK товчийг дарах үед таны текст хүснэгтэд орсон байхыг та харах болно.

     


Хүснэгтийг текст болгон хөрвүүлэх

  • Хүснэгтэд курсорыг байрлуул.

      

  • Layout табын Data бүлэгт байрлах Convert To Text товчийг дар.

          

  • Convert Table To Text харилцах цонх гарч ирнэ. Текстийг тусгаарлагчийг сонгох ба энэ тохиолдолд Tabs-г сонгоё. OK товчийг дар.

      

  • Энэ үед хүснэгтэд байсан текст хоорондоо таб зайгаар тусгаарлагдан дараах байдалтай харагдана.

         


БАГАНА

Баримтад багана хэлбэрийг хэрэгжүүлэх

  • Баримтыг бүхэлд нь эсвэл сонгогдсон текстийн хэсгийг багана хэлбэрт шилжүүлэх боломжтой. Та баримт дахь хэсэг текстийг сонгоно уу.
  • Page Layout табын Page Setup бүлгийн Columns товчийг сонго.

        

  • Та жагсаалтаас сонгосон текстийг хэрхэн баганад хуваан байршуулах хэлбэрийг сонгох боломжтой.

  • Хэрэв та 2-с олон тооны баганад текстийг хуваан байршуулахыг хүсвэл жагсаалтын доор байрлах More Columns командыг сонго.

     

  • Columns харилцах цонх гарч ирнэ. Та Presets хэсэгт үзүүлсэн сонголтуудаас сонгох, эсвэл Number of columns хэсэгт баганын тоог тохируулсны дараа OK товчийг дарна. 

           

  • Хэрвээ багана хооронд тусгаарлахыг хүсвэл Line between-г сонгоно.

  • Баганын өргөнийг тэнцүү хуваарилахыг хүсвэл Columns харилцах цонхны Equal column width сонгож болно.

          

  • Та баганын тоог өөрчлөхийг хүсвэл Columns харилцах цонхны Number of columns хэсэгт баганын тоог тохируулж, OK товчийг дарна.

Багана таслах

  • Таслахыг хүссэн текстийн өмнө курсорыг байрлуулна.

     

  • Page Layout табын Page Setup бүлэг дэх Breaks товчийг дар. Жагсаалтаас Column сонголтыг сонго.

      

  • Энэ үед курсор байрласан цэгийн арын бүх текст дараагийн баганын эхэнд байрласан байхыг та харах болно.

     

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд