Цэс

Гарчиг оруулах

Обьектод гарчиг оруулах (Зураг, хүснэгт)

Бид зураг, хүснэгт, томъёо эсвэл бусад ямар нэг обьектуудад гарчиг оруулж өгч болно. Ингэснээр тухайн обьектуудын гарчиг нэг ижил форматтай, дараалсан дугаарлалттай болно. Үүнээс гадна та энэ аргаар обьектод гарчиг нэмж өгсөн бол үүнийг ашиглан тухайн обьектын жагсаалтыг мөн автоматаар үүсгэж болно. Жишээ нь зургийн эсвэл хүснэгтийн жагсаалтыг үүсгэж болох юм.

       


  • Баримт дахь хамгийн эхний дүрсийг сонго. (Дүрс нь зураг эсвэл хүснэгт байж болно)
  • Reference табын Captions бүлэг дэх Insert Caption товчийг сонго.

     

  • Caption харилцах цонх гарч ирнэ.

          ​

  • Position хэсгээс обьектын гарчиг тухайн дүрсийн дээр эсвэл доор байрлах эсэхийг сонгоно.

         

  • Label хэсгээс гарчгийн тайлбарыг сонгоно. Жишээ нь, хэрэв зурганд гарчиг оруулах бол Figure, хүснэгтэд гарчиг оруулах бол Table-г сонгох гэх мэт.

     

  • Дээрх сонголтуудыг хийсэн бол OK товчийг дар. Дараах жишээ нь зураг болон хүснэгтийн хувьд гарчиг оруулсан байна.

                                        

  • Та дээр үзүүлсэн Figure 1 араас тухайн зургийн талаарх нэмэлт тайлбарыг оруулахыг хүсвэл Caption харилцах цонхны Caption хэсэгт Figure 1 текстийн араас нэмэлт тайлбарыг оруулж болно.

                       

  • Мөн Label хэсэгт өөрийн хүссэн тайлбарыг нэмэх болон жагсаалтаас тайлбарыг устгаж болно. Үүний тулд New Label товч дээр дарж, гарч ирэх цонхонд өөрийн тайлбарыг бичиж, OK товч дарна. Устгах бол Label хэсгээс тайлбарыг сонгож, Delete Label товчийг дарна.

  

 

  • Гарчгийн дугаарлалтын форматыг өөрчлөхийг хүсвэл Numbering товчийг дарж, гарч ирэх харилцах цонхноос форматыг сонгон, OK товчийг дарна.

     


Зураг, хүснэгтийн жагсаалт автоматаар үүсгэх

Хэрэв та өөрийн баримтад агуулагдах хүснэгт, зураг, томъёо гэх мэт обьектод дээрх аргыг ашиглан гарчиг үүсгэж өгсөн бол эдгээрийн жагсаалтыг тун хялбархнаар үүсгэх боломжтой. Та үүнийг туршиж үзэхийн тулд өөрийн баримтад хэд хэдэн зураг эсвэл хүснэгт оруулж, дээрх аргаар гарчиг үүсгэн, бэлдсэн байх ёстой.

  • Та зургийн эсвэл хүснэгтийн гарчгийн жагсаалт үүсэх байрлалыг сонгон, курсорыг байрлуулна.
  • Reference табын Captions бүлэгт байрлах Insert Table of Figures командыг сонго.

     

  • Table of Figures харилцах цонх гарч ирнэ. Caption label хэсгээс зургийн эсвэл хүснэгтийн жагсаалтын алийг нь үүсгэхээ сонгож өгнө. Хэрэв Show page numbers хэсэг сонгогдсон бол тухайн баримтад зураг эсвэл хүснэгтийн байрлаж буй хуудасны дугаар гарна. OK товчийг дарна уу.

                        

  • Таны баримт дахь бүх зураг  эсвэл хүснэгтийн жагсаалт автоматаар үүсгэгдэнэ.

Видео заавар: 

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд