Цэс

Гарчгийн жагсаалт

Гарчгийн жагсаалт автоматаар үүсгэх

       


  • - Гарчгийн жагсаалт автоматаар үүсгэхийн тулд баримтад агуулагдах гарчгуудад Home табын Styles бүлэгт байрлах гарчгийн форматыг хэрэгжүүлнэ. Жишээ нь бүлгийн гарчгийг сонгож, Heading 1 форматыг, бүлэг доторх дэд гарчигт Heading 2 форматыг хэрэгжүүлэх гэх мэт гарчгуудад эдгээрээс өөрийн хүссэн форматыг хэрэгжүүлсэн байх ёстой.

      


  • Гарчгуудыг нэгдсэн байдлаар харахыг хүсвэл View табын Show бүлэгт байрлах Navigation Pane сонгоно. Дараах байдалтай харагдах болно. Та энэ хэсэгт харагдаж буй гарчгийн жагсаалтаас ямар нэг гарчгийг сонгож, хулганаар дарвал тухайн гарчиг болон түүнтэй холбоотой агуулгын хэсэг рүү шилжиж, энэ нь дэлгэцэд гарч ирнэ.

                         

  • Хэрэв баримт дахь гарчгуудад дээрх форматыг хэрэгжүүлсэн бол одоо автоматаар хэрхэн гарчгийн жагсаалт үүсгэхийг авч үзье. Эхлээд гарчгийн жагсаалт үүсэх байрлалд курсорыг байрлуулна. References табын Table of Contents бүлэгт байрлах Table of Contents товчийг дар.

          

  • Гарах жагсаалтаас Insert Table of Contents командыг сонго.

          

  • Table of Contents харилцах цонх гарч ирнэ. Та дэд гарчгуудыг гарчгийн жагсаалтад оруулах эсэхийг шийдэж болно. Show levels хэсэгт тоог тохируулснаар хэдэн түвшнээр дэд гарчгууд жагсаалтад харагдахыг тодорхойлно. OK товчийг дарна уу.

           

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд