Цэс

iPhone 6 тохиргоо

iPhone бол интернэт болон мультимедиа үйлдлийн зориулалттай ухаалаг гар утас бөгөөд iOS үйлдлийн системтэй Apple компанийн бүтээгдэхүүн юм. 2007 оны 1–р сарын 9-нд Apple компанийн захирал Стив Жобс  Apple компани гар утсыг дахин бүтээлээ гэж хэлээд “iPhone”-ыг танилцуулсан. Тэрээр өргөн мэдрэгч дэлгэцтэй iPod, хувьслыг хийх гар утас, цоо шинэ интернэт төхөөрөмж гэсэн гурван төхөөрөмжийг нэгтгээд нэг төхөөрөмж болголоо үүнийг “iPhone” гэж нэрлэж  байна гэж хэлжээ.  Дуудлага хийх, мессеж бичих, интернэтэд холбогдох, интернэт рүү орж кино үзэх, хөгжим сонсох, вэб сайт руу орох, имэйл бичих гэх мэт маш олон үйлдлүүдийг гүйцэтгэдэг.


iPhone гар утасны товч түүх

  • - 2007 оны 11 сард iPhone нь “Time” сэтгүүлд бичигдэн 2007 оны шилдэг бүтээлээр шалгарч байсан.
  • - 2010 оны 6 сард Apple компани iPhone  утасныхаа шинэ загвар болох iPhone 4 утсаа танилцуулсан ба 16Gb, 32Gb гэсэн хоёр сонголттойгоор гаргасан юм.
  • - 2011 оны 1 сард Verizon үүрэн холбооны компанитай Apple компани гэрээ байгуулан CDMA сүлжээний хэрэглэгчид iPhone 4 утсыг хэрэглэх боломжтой болсон юм. iPhone 4 (CDMA) нь     2011 оны 2 сард АНУ –д худалдаанд гарсан байна.
  • - 2011 оны 10 сард Apple компани “Lets talk iPhone ” (iPhone –той ярилцацгаая) нэртэйгээр iPhone 4S загварыг олон танилцуулсан юм.
  • - 2012 оны 9 сард iPhone 5 загварыг гаргасан бөгөөд iPhone 5 нь iPhone 4S загвараас 2 дахин хурдан, 18 хувиар хөнгөхөн болсон юм.
  • - 2013 оны 9 сард iPhone 5s загварыг гаргасан.
  • - 2014 оны 1 сард iPhone 6, iPhone 6 plus загварыг гаргасан.

Phone

Дуудлага хийх болон хүлээн авах, мөн утасны дугаар хадгалах, сүүлд хийсэн болон хүлээн авсан дуудлагуудын жагсаалтыг харах боломжийг олгоно.

  • Дугаар хадгалахдаа Phone цэс рүү орж,  утасны дугаараа бичээд нэмэх тэмдэг бүхий товч дээр дарж, Create New Contact –ийг сонгож, гарч ирэх цонхны First хэсэгт нэр, Last хэсэгт овог нэрийг бичнэ.
  • Мөн дуудлага хийж байхдаа дараах үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой байна.

  • Дууг хаах
  • Товчлуур ашиглах
  • Чанга яригч дээр тавих
  • Утасны дугаарын мэдээлэл авах
  • FaceTime дуудлага хийх

Phone –ийн тохиргоо

  • Settings цэсний Phone  хэсэгт орж дараах тохиргоонуудыг хийнэ.
    • Өөрийн утасны дугаарыг харах
    • Орж ирсэн дуудлаганд мессежээр хариу өгдөг болгох
    • Дуудлага хүлээх үйлдлийг идэвхжүүлэх
    • Өөрийн SIM картын PIN кодыг солих
    • Утасны дугаар блоклох

SMS, MMS болон iMessage

 Текстэн мессежийг илгээхээс гадна iMessage үйлчилгээ нь 3G сүлжээ болон Wi-Fi  ашиглан интернэтэд холбогдсон үедээ Apple компанийн iOS үйлдлийн систем бүхий Mac компьютер, iPad зэрэг төхөөрөмжүүд рүү текстэн мессеж, зураг, дуу болон бусад мэдээллийг үнэ төлбөргүй илгээх боломжийг танд олгоно.

Мессеж илгээх болон хүлээн авах

  • Мессеж илгээх: Messages цэс рүү орж,  үзэгний зурагтай хэсэг дээр дарна. Гарч ирэх цонхны To: гэсэн хэсэгт мессеж илгээх дугаарыг бичиж эсвэл утсан дээр хадгалсан дугаар луу илгээх бол   нэмэх тэмдэг бүхий товч дээр дарж, дугаараа сонгон оруулах боломжтой.
  • Аудио мессеж илгээх: Мессеж бичих хэсгийн  микрофоны зураг бүхий товч дээр дарж, өөрийн хоолойгоор мессежний үгийг хэлж, Sent товч дээр дарж илгээнэ. Хүлээн авсан болон илгээсэн аудио мессеж хоёр минутын дараа автоматаар устана.

Мессежийн тохиргоо

Settings цэсний Message хэсэг рүү орж дараах тохиргоонуудыг хийнэ.

  • iMessage-г унтраах болон асаах
  • Мессеж илгээх утасны дугаар, Apple ID хаяг болон имэйл хаягийг тохируулж өгөх
  • Мессеж хүлээн авах дугаарыг блоклох
  • Мессеж хадгалах хугацаа тохируулах
  • Аудио болон видео мессежийн хадгалах хугацааг тохируулж өгөх

FaceTime

FaceTime апликейшн нь танд нүүр, нүүрээ харж ярих боломжийг олгох ба та Apple компанийн iOS үйлдлийн систем бүхий iMac компьютер, iPhone, iPad төхөөрөмжтэй өөрийн дотнын хүнтэйгээ 3G сүлжээ болон Wi-Fi ашиглан дуудлага хийх боломжтой.

Дуудлага хийх болон хүлээн авах    

  • Дуудлага хийх: FaceTime цэс рүү орж, дээд хэсэгт байрлах Enter name, email or number гэсэн хэсэгт утасны дугаар эсвэл имэйл хаягийг бичсэний дараа   камерийн зурагтай товч дээр дарж видео дуудлага эсвэл утасны зураг бүхий товч дээр дарж аудио дуудлага хийнэ. Хэрвээ утсан дээр хадгалсан дугаар руу дуудлага хийх бол  нэмэх тэмдэг бүхий товч дээр дарж, дугаараа сонгон оруулах боломжтой.

FaceTimeийн тохиргоо

  • Settings цэсний FaceTime хэсэг рүү орж дараах тохиргоонуудыг хийнэ.
    • FaceTime –ыг унтраах болон асаах
    • FaceTime–д ашиглах өөрийн утасны дугаар, Apple ID хаяг болон имэйл хаягийг тохируулж өгөх
    • Дугаар блоклох

Siri

Siri апликейшн нь дуу авиагаар мессеж илгээх, дуудлага хийх, аппликейшнуудыг ажиллуулах гэх мэт бүхий төрлийн үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой.  Энэ аппликейшны тусламжтайгаар хүний яриагаар хандаж үйлдэл гүйцэтгэх, асуулт асууж хариулт авах, мөн шаардлагатай аппликэйшнуудыг нээх коммандыг өгөх боломжтой юм.

Siri аппликейшнийг ажиллуулах

  • Апликейшныг ашиглахдаа заавал интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
  • Home товч дээр удаан дархад та Siri аппликейшнтай холбогдсон байна гэсэн үг хэлэх бөгөөд та коммандаа өгөх боломжтой болно.
  • Таны коммандаа өгөхөд Siri шууд хүлээн авч, дэлгэцэнд шаардлагатай мэдээллүүд болон зарим үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Жишээ нь: вэб хуудаснаас хайлт хийх, коммандтай холбоотой аппликейшн ажиллуулах гэх мэт.

Siri -ийн тохиргоо

  • Settings цэсний General хэсэг рүү орно. Гарч ирэх цонхноос Siri хэсэг рүү орж дараах тохиргоонуудыг хийнэ.
    • Siri аппликейшныг идэвхжүүлэх болон унтраах
    • Хэл сонгох
    • Дуу хоолойны хүйсийг сонгох
    • Яриаг хаах болон нээх
    • Өөрийн мэдээллийг оруулах

iCloud үйлчилгээ

iPhone утас нь таны утсан дээр байгаа дуу, зураг, баримтууд, утасны жагсаалт зэргийг автоматаар интернэтэд нөөцөлж авдаг бөгөөд та өөр төхөөрөмжөөс эдгээртэй хандах боломжтой байна.

iCloud үйлчилгээг ашиглах

  • iCloud үйлчилгээ нь ашиглахад энгийн бөгөөд Apple –ын бүх хэрэглэгч энэ үйлчилгээг авах боломжтой байдаг. Гагцхүү хэмжээнээс хамаарч үнийн шатлалтай байдаг боловч хэрэглэгч бүрт 5Gb контент хадгалах эрхийг үнэ төлбөргүй өгдөг.
  • Та эхлээд заавал Apple ID –тай байх ёстой бөгөөд iCloud –ыг ашиглахдаа apple –ын username болон password ашиглана.
  • Хэрвээ та Apple ID–тай бол Settings цэсний iCloud хэсэг рүү орч username болон password оруулан идэвхжүүлнэ.
  • iCloud үйлчилгээг iOS 5 болон түүнээс дээш хувилбарын үйлдлийн системтэй утсан дээр болон Mac, Windows компьютерууд дээр ашиглах боломжтой байна.
  • Хэрвээ Mac, Windows компьютерууд дээр ажиллаж байгаа бол www.iCloud.com сайт руу нэвтэрч орж, өөрийн iPhone утсан дээр зураг, дуу, календар, и-мэйл, iWork, Find My phone, утасны дугаарын жагсаалт зэрэг мэдээллүүд рүү хандах боломжтой.

iCloud үйлчилгээний боломжууд

  • Music, Movies, TV Shows, Apps, Books: App Store, iBookstore, iTunes Music болон TV Show –уудаас худалдан авсан контентуудыг iPhone утсан дээрээ хүссэн үедээ татаж авах
  • Photos: Таны утсан дээр хадгалсан зураг болон видео бичлэгүүдийг хадгалдаг. Харин Photos хэсэг нь хамгийн их зай эзэлдэг хэсэг бөгөөд Apple –ын үнэгүй өгөх нийт 5Gb хэмжээнээс хэтрэх эрсдэл ихтэй байдаг учир оруулсан зурагнуудаа устгах боломжтой байна.
  • Family Sharing: App Store, iBookstore болон iTunes Story-уудаас худалдаж авсан контентуудаа гэр бүлийн гишүүдтэйгээ дундаа ашиглах боломжтой. Мөн түүнчлэн гэр бүлийн календар үүсгэх болон хүүхдийнхээ хэрэгцээг хянах боломжтой.
  • iCoud Drive: Бүх төрлийн файл, баримт бичгүүдийг хадгалах боломжийг танд олгоно. Ингэснээр том хэмжээний файлтай ажиллах нь илүү хялбар болно. iCoud Drive-ийг iOS 5 болон түүнээс дээш хувилбарын үйлдлийн системтэй Apple төхөөрөмжүүд болон Mac, Windows үйлдлийн системтэй компьютерууд дээр ашиглах боломжтой байна.
  • Mail, Contants, Calendars: Имэйл, контакт буюу утасны жагсаалт, календар, тэмдэглэл болон сануулгуудыг хамгийн сүүлд шинэчилсэн байдлаар хадгалж, бусад төхөөрөмжүүдээс хандах боломжтой.
  • Backup: Таны утас Wi-Fi сүлжээгээр интернэтэд холбогдсон үед iPhone-д байгаа бүхий л контентуудыг автоматаар iCloud–д хадгална.
  • Find My iPhone: Алдагдсан iPhone утсаа газрын зураг дээр илрүүлэх, iPhone утсан дээр мессеж гаргах болон дуут дохио тоглуулах, iPhone утасны дэлгэцийг түгжих үйлдлүүдийг хийхээс гадна iPhone утсан дээр байгаа бүх мэдээллүүдийг нэг дор устгах коммандыг алсаас өгч болдог.
  • Find My Friends: Таны утас Wi-Fi сүлжээ эсвэл 3G сүлжээгээр интернэтэд холбогдсон нөхцөлд гэр бүл болон найзуудтайгаа байнгын харилцаатай байх, өөрийн байрлалыг илгээх боломжтой. Энэ аппликейшныг App Story –оос үнэгүй татаж авна.
  • iCloud KeyChain: Хэрэглэгчийн нэр нууц үг ашиглах шаардлагатай хамгийн их ашигладаг сайтуудын мэдээллийг санах боломжийг keychain үйлчилгээ танд олгох бөгөөд  keychain таны хэрэглэгчийн нэр нууц үгийг нэг удаагийн оролдлогын дараа бүгдийг санаж авах бөгөөд мэдээллийг шифр ашиглаж хадгалдаг.
  • Safari Tabs: iOS төхөөрөмжүүд болон бусад компьютероос хандаж байсан вэб хуудсуудыг харах

Mail

Mail аппликэйшн ашиглан iPhone утсан дээр та өөрийн имэйл хаягуудыг бүртгүүлж, имэйл явуулах, ирсэн имэйлүүдээ унших, файл явуулах болон мессежүүдийг хэвлэх үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой.

Мөн Mail аппликэйшныг ашиглан дараах нэмэлт үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой байна.

  • Имэйл явуулахдаа зураг, дуу болон бусад бүх төрлийн файлыг хавсаргаж явуулах
  • Ирсэн болон явуулсан имэйлүүд дотроос хайлт хийх
  • Draft имэйлүүдийг харах
  • Чухал имэйлүүдийг ялгаж, тусдаа mailbox үүсгэх
  • Олон имэйлүүдийг зэрэг сонгож, устгах болон архивлах үйлдлүүдийг гүйцэтгэх
  • Уншиж амжаагүй байгаа имэйлүүдийг ялгаж харах
  • Ирсэн имэйлээс тухайн имэйлийг явуулсан хүний нэр болон имэйл хаягийг хадгалаж авах

Mail -ийн тохиргоо

  • Settings цэсний Mail, Contacts, Calenders хэсэг рүү орж дараах тохиргоонуудыг хийнэ.
    • Имэйл хаягуудыг баталгаажуулах
    • Имэйл хаяг нэмэх болон устгах
    • Өөрийн явуулж байгаа имэйлүүдийг өөрт давхар явуулах, үйлчилгээ идэвхжүүлэх
    • Нэг хэрэглэгчээс ирсэн имэйлүүдийг бүлэглэж, хамтад нь харуулах

App store

 App Store -ийг ашиглан та өөрийн утсан дээр аппликейшн суулгах, татах болон худалдан авах боломжтой. Энэ аппликэйшныг ашиглахад заавал интернэтэд холбогдсон байх шаардлагатай бөгөөд Apple ID хаягаар нэвтэрч орно. Интернэтэд холбогдсон байх үед таны аппликейшнууд нь автоматаар шинэчлэгдэж байдаг.

App Store дээр хийгдэх үйлдлүүд

  • Өөрт хэрэгтэй аппликейшныг нэр болон төрлөөр хайлт хийх
  • Өөрийн татаж авсан болон худалдаж авсан аппликейшнуудын гэр бүлийн гишүүдтэй дундаа ашиглах үйлчилгээг нээх
  • Wish list буюу хэрэгцээтэй аппликейшнуудын жагсаалт үүсгэх. Өөрөөр хэлбэл дараа татаж авах аппликейшнуудын жагсаалт үүсгэх
  • Хамгийн өргөн хэрэглэгддэг аппликейшнуудын мэдээллийг авах
  • Аппликейшн устгах

App Store –ийн тохиргоо

  • Settings цэсний iTunes&App Store хэсэг рүү орж дараах тохиргоонуудыг хийнэ.
    • Apple хэрэглэгчийн мэдээллийг харах болон өөрчлөх
    • Өөр Apple ID –аар нэвтэрч орох
    • Аппликейшн автоматаар татах үйл ажиллагааг нээх/хаах
    • Cellular Data-г ашиглан аппликейшн татах тохиргоог идэвхжүүлэх

Health аппликейшн

Энэ аппликэйшн нь хөдөлгөөн, цусны даралт хэмжигч болон бусад эрүүл мэнд, фитнессийн төхөөрөмжүүдтэй холбож, утаснаасаа өөрийгөө хянах боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл бусад төхөөрөмж болон аппликейшнүүдээс эрүүл мэндтэй холбоотой өгөгдлийг оруулж, өөрийн эрүүл мэндийн болон үйл хөдлөлөө хянах, онцгой тохилдолд эрүүл мэндийн мэдээллийг өөрийн эмч рүү илгээх боломжтой болж байгаа юм. Хэрвээ та Apple Watch төхөөрөмжтэй бол энэ төхөөрөмж нь таны үйл хөдөлгөөн, фитнессийн дасгалын хөдөлгөөн болон эрүүл мэндтэй холбоотой өгөгдлүүдийг Health аппликейшн руу илгээдэг.

Maps аппликейшн

  • Газрын зураг дээр байршлыг дараах байдлаар хайх боломжтой. Үүнд:
  • Замын уулзвар
  • Бүс, дүүрэг, хотын тодорхой хэсэг
  • Тухайн газрын онцлог байдал
  • Зип код
  •  Бизнесийн холбогдолтой мэдээлэл
  • Байршлын хайлтыг оруулж эхлэхэд Maps аппликейшн нь хайлтыг урьдчилан таамаглан хайлтын доод хэсэгт санал болгох байршлуудыг харуулдаг.
  • Maps аппликейшнын нүүрэн дээр чирэх хөдөлгөөн хийснээр заасан зүг рүү шилжинэ. Харин эргүүлэх бол хоёр хуруугаа зэрэг эргүүлэх хөдөлгөөн хийнэ.
  • Газрын зургийн харагдах горимыг  анхаарлын тэмдэг бүхий товч дээр дарж Standart (энгийн), Hybrid (холимог), Satellite(хиймэл дагуулын) гэсэн горимуудаас сонгоно.
  • Мөн өөрийн явах замын чиглэлийг зааж өгөхөд Maps нь замын хөдөлгөөнийг нэг бүрчлэн дагаж, хүрэх газрын очих чиглэлийг нарийн зааж, эргэлт бүрийг хэлдэг. Та чиглэлийн талаар зааврыг авч байх явцдаа өөр аппликейшн давхар ашиглаж болох бөгөөд утасны дэлгэц түгжигдсэн үед ч Maps дэлгэц дээр ажиллаж заавар өгсөөр байна.  
  • Чиглэлийг нэг бүрчлэн хэлүүлэхдээ Wi-Fi сүлжээ болон Cellular Data-г ашигладаг.
  • Maps аппликейшн нь замын хөдөлгөөний ачааллын мэдээллийг бас харуулах боломжтой. Улбар шар өнгийн цэгүүд нь удааширсан хөдөлгөөнийг илэрхийлэх бол улаан өнгийн цэгүүд нь түгжрэлтэй байгааг илэрхийлдэг. Илүү мэдээлэл авах бол гарч буй тэмдэглэгээ дээр товшиж харна.

Safari

Safari нь утаснаас вэб хуудсууд руу ороход ашигладаг интернэт хөтөч юм. Ашиглахад дөхөм байлгахын тулд Safari –ийн үндсэн нүүрэн дээр байнга ашиглагддаг вэб хуудсуудыг байршуулах боломжтой.

Зарим сайтуудыг Reading list–д оруулж дараа уншихаар хадгалах бололцоотой. Мөн iCoud –ийг ашиглан бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хадгалсан вэб хуудсууд, Bookmark, Reading list –үүдийн хамгийн сүүлд шинэчлэгдсэн байдлаар нь харж болно.

Safari вэб хөтөч дээр хийгдэх үйлдлүүд

  • Вэб хаяг эсвэл түлхүүр үг ашиглан вэб хайх
  • Өмнө орж байсан сайтуудаас хайлт хийх
  • Вэб хуудас хадгалах Bookmark үүсгэх
  • Хамгийн сүүлд орсон сайтуудыг хадгалах
  • Нийтийн сүлжээгээр вэб хаягийг шэйр хийх
  • Сүүлд орсон сайтуудын түүхийг устгах
  • Аюултай сайтаас өөрийн брозерийг хамгаалах

Safari –ийн тохиргоо

  • Settings цэсний Safari хэсэгт  орж дараах тохиргоонуудыг хийнэ.
    • Хайлтын системийг тохируулж өгөх
    • Хамгаалалтын тохиргоог хийх
    • Block pop-ups тохиргоог идэвхжүүлэх
    • Вэб брозерын үндсэн дэлгэцэнд харагдах байдлыг тохируулах
    • Сайтуудын мэдээлэл болон орсон сайтуудын түүхийг устгах

iBooks

iBooks аппликэйшн танд өөрийн утсан дээр ном татаж болон iBook Store -оос худалдан авч унших боломжийг олгоно. iBook аппликэйшн нь сүүлийн үед хамгийн их худалдаалагдсан, үнэгүй татаж авах, уран зохиол болон түүхэн гэх мэт номнуудыг ангилж харуулдаг бөгөөд өөрт хэрэгтэй номоо нэрээр болон түлхүүр үгээр хайх боломжтой. Та энэ аппликэйшныг ашиглахдаа интернэтэд холбогдсон байх шаардлагатай бөгөөд Apple ID хаягаар нэвтэрч орно.

Ном унших    

  • Та ном уншихдаа My Books цэс рүү орж, татаж авсан номнуудын жагсаалтаас унших номоо сонгож нээх бөгөөд номын хуудаснууд зүүнээс баруун тийш эсвэл баруунаас зүүн тийш гүйлгэх багана бүхий дараалалтай байна.
  • Номыг уншиж байхдаа номын агуулга дээр тэмдэглэл хийх, хуулж авах, шэйр хийх болон хайлт хийх боломжтой.
  • Номын хуудас хооронд шилжихдээ дэлгэцийн доод хэсэгт байрлах navigation цэсийг ашиглах бөгөөд мөн дээд хэсэг байрлах  томруулах шил бүхий зураг дээр дарж, хуудасны тоог оруулан хайлт хийж болно.

Pdf файлаас унших

  • Компьютероос iTunes програмыг ашиглан iBooks руу pdf файл бүхий номыг нэмэх ба мөн имэйлээр ирсэн болон интернэт дээр байрлах pdf файлыг татаж авах боломжтой.
  • iBooks –д байрлах pdf файлуудыг нээж уншиж байхдаа AirPrint –ийг ашиглах хэвлэх, мөн имэйл хаягаар явуулах боломжтой байдаг.

Calendar

< Calendar аппликэйшн нь цаг хугацааны мэдээллийг агуулахаас гадна илүү олон үйлдэлтэй, хэрэглэхэд хялбараар уулзалт төлөвлөгөөтэй өдрүүд болон тэмдэглэлт өдрүүд тэмдэглэх боломжтой бөгөөд хаана уулзах, хэнтэй уулзах зэрэг үйлдэлтэй хамт имэйл хаяг болон газрын зураг зургийг хадгалж болно.

Calendar –ийг ашиглах

  • Шинээр event нэмэх: Дэлгэцийн дээд хэсэгт байрлах  нэмэх тэмдэг бүхий товч дээр дарж, гарч ирэх цонхонд хийгдэх event-ийн мэдээллийг оруулна.
  • Event-үүдээс хайлт хийх: Дэлгэцийн дээд хэсэгт байрлах  томруулдаг шил бүхий товч дээр дарж, хайлтын хэсэгт хайх үгээ бичнэ.
  • Календарын өнгө үзэмжийг өөрчлөхдөө дэлгэцийн доод хэсэгт байрлах Calendars руу орж  анхаарлын тэмдэг бүхий товчнууд дээр дарж тохируулна.

iCloud календар

  • Та iCloud календарыг бусад iCloud хэрэглэгчидтэй шэйр хийх боломжтой. Ингэснээр таны календарыг гэр бүлийн гишүүд болон бусад хэрэглэгч нар харах ба мөн тухайн хүмүүст event нэмэх, өөрчлөлт хийх тохиргоотой.
  • iCloud календарыг үүсгэхдээ Calendars –руу ороод Edit –ийг товч дээр дарж, iCloud гэсэн хэсэгт байгаа Add Calendar –ийг сонгоно.
  • iCloud календарыг шэйр хийх бол Calendars –руу ороод Edit –ийг товч дээр дарж, шэйр хийх iCloud календарыг сонгоно. Гарч ирэх цонход байрлах Add Person –ийг товч дээр дарж, шэйр хийх хүмүүсийг сонгоно. Ингэснээр календарт нэгдэхийг урьсан имэйл очих ба хүлээж авахын тулд iCloud хаягтай байх хэрэгтэй.

Урилга

  • Хэрвээ танд iCloud, Microsoft Exchange болон бусад CalDAV –ийг дэмжих имэйл хаяг байгаа бол урилга явуулах болон хүлээж авах үйлчилгээг ашиглаж болно.
  • Event –ийг бусдад мэдэгдэх: Event-рүү ороод Edit товч дээр дарж Inventees-ийг сонгоно. Гарч ирэх цонхонд урих хүний нэрийг нь оруулах эсвэл өөрийн утасны жагсаалтаас оруулах бол нэмэх тэмдэг бүхий товч дээр дарж оруулна.
  • RSVP буюу урилга: уригдсан Event дээр Inbox доторх урилга дээр дархад таны бичсэн коммент зохион байгуулагчид л харагдах бөгөөд уригдсан хүмүүст харагддаггүй. Өөрийн татгалзсан Event –үүдийг харахыг хүсвэл Calendars –руу орж, Show Declined Events тохиргоог идэвхжүүлнэ.

Calendar –ийн тохиргоо

  • Settings цэсний Mail, Contacts, Calendar хэсэг рүү орж дараах тохиргоонуудыг хийнэ.
    • Болж өнгөрсөн event –үүдийг идэвхгүй болгох (Ирээдүйд болох event –үүд нь идэвхгүй болгох)
    • Шинэ уулзалтын урилга ирэхэд дохио илүүлэх
    • Шинэ event –д зориулж тусгай календар тохируулах
    • Дохио өгөх тусгай хугацаа тохируулах
    • Цагийн бүс өөрчлөгдөхөд өдөр, цагийг автоматаар тохируулах
    • Шинэ долоо хоногийн эхлэх өдрийг тохируулах

Үндсэн тохиргоонууд

Татаж авсан аппликейшн утсгах

  • Хэрэв та өөрийн гар утас дээрх хэрэггүй аппликейшнаа устгах бол тухайн аппликейшн дээр 1 секунд дарна.
  • 1 секунтын дарсны дараа тухайн аппликейшны зүүн дээд буланд байрлах (x) тэмдэг гарч ирэх бөгөөд (x) тэмдэг дээр дарж устгана.                    

Хавтас үүсгэх

  • Хэрвээ та гар утасныхаа аппликейшнуудыг ангилахыг хүсвэл өөрийн гар утсан дээрээ хавтас (фолдер) үүсгэх хэрэгтэй.
  • Хавтас үүсгэхдээ өөрийн утсан дээр суусан ямар нэг аппликейшн дээр 1 секунт дарвал бүх аппликейшнуудын зүүн дээд буланд (x) тэмдэг гарч ирэх буюу бүх аппликейшнууд чичиргээтэй болно.       
  • Үүний дараа нэг аппликейшныг сонгож, түүнд дээр дараастай чигээр нь нэг хавтаст хийх өөр нэг аппликейшн дээр аваачиж тавина. Ингэснээр таны гар утсанд хавтас үүсэх ба та өөр аппликейшнуудыг бас нэмэх боломжтой. Хэрвээ өөр аппликейшн нэмэх бол тухайн аппликейшн дээр дарж, дараастай хэвээр нь чирч хийх хавтас дээр аваачиж тавина.                     

Гар утасны Bluetooth ашиглах

  • Хэрвээ та гар утасныхаа Bluetooth –ийг ашиглах бол  Settings цэс рүү орж Bluetooth –г идэвхжүүлэхэд (гүйдэг товчийг баруун тийш нь болгож, ногоон өнгөтэй болгоно) ойрхон байгаа Bluetooth асаалттай байгаа төхөөрөмжүүдийг хайж харуулна.

Гар утсандаа нууц код хийх

  • Та гар утсандаа нууц код хийхдээ утасныхаа Settings цэс рүү орж,  Passcode хэсэг рүү ороод iPhone Unlock -ийг идэвхжүүлнэ (гүйдэг товчийг баруун тийш нь болгож, ногоон өнгөтэй болгоно).
  • Идэвхжүүлсний дараа гарч ирэх дэлгэцэнд өөрийн утсыг нээхэд оруулах кодыг хоёр удаа давтан оруулснаар таны утас нууц кодтой болно.              

Сүлжээний тохиргоонууд

Интернэтэд Wi-Fi ашиглан холбогдох тохиргоо

  • Та гар утсаа ашиглан Wi-Fi –тай орчинд интернэт ашиглах боломжтой.
  • Wi-Fi  сүлжээнд холбогдох болон Wi-Fi –ийн тохиргоо хийх бол Settings цэсний Wi-Fi хэсэг рүү орж дараах тохиргоонуудыг хийнэ.
  • Wi-Fi сүлжээ сонгох: Нээлттэй байгаа Wi-Fi сүлжээнүүдээс сонгож тухайн сүлжээний нууц үгийг хийснээр холбогдоно.
  • Wi-Fi сүлжээнд холбогдох эсэхийг лавлах: Ask to Join Networks тохиргоог идэвхжүүлснээр нээлттэй байгаа Wi-Fi сүлжээнд холбогдохдоо лавлан асууна.
  • Холбогдож байгаа Wi-Fi сүлжээг устгах: Хэрвээ тухайн нэг Wi-Fi сүлжээнд дахин холбогдохгүй бол  анхаарлын тэмдэг бүхий товч дээр дарж, Forget this Network сонголтыг хийнэ.                                  

3G  тохиргоо

  • Гар утсандаа интернэтийн тохиргоо хийхдээ  Settings цэсийн Cellular хэсэг рүү орж, Enable 3G–г идэвхжүүлнэ (гүйдэг товчийг баруун тийш нь болгож, ногоон өнгөтэй болгоно).

Personal Hotspot

  • Та Personal Hotspot –ийг ашиглан iPhone утаснын интернэт холболтыг бусадтай шэйр хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэр утсаа ашиглан утасгүй интернэтийн орчинг үүсгэж, цацагдаж буй интернэтийг компьютерт болон бусад Apple төхөөрөмжүүдэд ашиглахын тулд Wi-Fi сүлжээ, USB болон Bluetooth зэргээр хүлээн авах боломжтой.
  • Интернэт холболтыг шэйр хийхдээ Settings цэсийн Cellular Data хэсэг рүү орж Personal Hotspot – ийг идэвхжүүлнэ.
  • Personal Hotspot –ийг идэвхжүүлсний дараа бусад төхөөрөмжүүд дараах байдлаар интернэтэд холбогдоно.
    • Wi-fi: Wi-Fi сүлжээнүүдийн жагсаалтнаас тухайн iphone –ийг сонгох
    • USB: USB залгуураар холбож компьютерийнхоо Network preference –ээс тухайн iphone –ийг сонгох
    • Bluetooth: Интернэт ашиглах гэж буй iphone утасны Settings цэсийн Bluetooth хэсэг рүү орж Bluetooth –ийг асаана.                   

Apple ID компьютер дээрээс үүсгэх

  • Хэрэв танд Apple ID байхгүй бол энэ ID заавал үүсгэж өөрийн iPhone утсыг ашиглах боломжтой болно. Тиймээс та бүхэнд Apple ID–ийг компьютер дээрээс хэрхэн үүсгэх зааврыг өгье.
  • Та өөрийн компьютер дээрээ iTunes-програмыг суулган, энэ програмаа ашиглан үүсгэнэ.
  • iTunes програмыг http://www.apple.com/itunes/download/ хаягаар орж, татаж авч компьютер дээрээ суулгана.
  • Суулгасны дараа iTunes програмыг ажиллуулна.
  • iTunes Store талбарын Navigation bar хэсгээс App Store цэсийг дарна.
  • Баруун дунд хэсэгт байх Free apps цэсээс дурын нэг Application –ыг сонгож Free буюу install товчийг дараарай.
  • “Create New Account” товчийг дарна.
  • Гарч ирэх цонхноос “iTunes Store Term & Condition” талаарх мэдээллийг уншиж танилцсаны дараа “I have read and agree to the iTunes Terms and Conditions” гэсэн хэсгийг чагталж Continue товчийг дарна.
  • Create Apple ID талбар нээгдэх бөгөөд энэ хэсэгт өөрийн мэдээллийг оруулж Continue товчийг дарна.
  • Төлбөрийн нөхцөлөөс None –ийг сонгож шаардаж буй мэдээллийг оруулж өгөн Continue товчийг дарна.
  • Таны бүртгүүлсэн е-имэйл хаягруу iTunes Store –с “Verification email” ирэх ба та зөвшөөрөх линкийг дарснаар өөрийн Account –той болох болно.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд