Цэс

Tab зогсолт

Таб зогсолт нь текст яг хаана байрлахыг удирдах хамгийн сайн арга юм. Та компьютерийн tab товч дээр дарах бүрт тухайн байрлалаас баруун тийш ½ инч хэмжээгээр шилждэг байна. Харин таб зогсолтыг тохируулснаар табын хэмжээг өөрчилж чадахаас гадна тухайн мөрөнд текстийн нэгээс олон зэрэгцүүлэлтийг ч хийж болно. Жишээ нь, текст нь мөрийн эхэнд зүүн талдаа, мөрийн төгсгөлд баруун талдаа зэрэгцүүлэлт хийгддэг байж болно.

          

  • Курсорыг ямар нэг хоосон мөрийн эхэнд байрлуулна уу. Home табын Paragraph бүлгийн Paragraph товчийг дар.

           ​

  • Гарч ирэх харилцах цонхны доор байрлах Tabs товчийг дар.

     

  • Tabs харилцах цонх гарч ирнэ.
  • Tab stop position хэсэгт компьютерийн гарны Tab товчийг дарах үед курсорын шилжих байрлалыг зааж өгнө. Жишээ нь үүнийг 15.5 cm гэж өгөөд, Alignment буюу зэрэгцүүлэлтийн хэсэгт Right сонголтыг сонгох ба харин Leader хэсэгт 2 дугаар дээр байгаа цэгийг сонгож Set товчийг, дараа нь OK товчийг дарна.

          

  • Үүний дараа та тохируулга хийгдсэн мөрөнд дурын нэг үг бичээд компьютерийн гарны Tab товчийг дарах үед курсор таны тодорхойлсон хэмжээгээр буюу 15.5 см зайд шилжинэ. Уг шилжилт хүртэл цэгүүд бий болно. Харин одоо курсорын байрлаж байгаа байрлал дээр ямар нэг тоо бичих үед баруун талдаа зэрэгцүүлэлттэй бичигдэнэ.

         

  • Таб зогсолт ашигласан дахин нэг жишээг доор харуулсан байна.

        

НЭМЭЛТ ТАЙЛБАР

Бид өөрсдийн боловсруулж буй баримтад ашигласан ишлил, баримт, нотолгооны эх сурвалжийг заавал дурьдах хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд бид тухайн хэсэгт нэмэлт тайлбарыг өгөх ба үүнийг уг хуудасны төгсгөлд (footnote), эсвэл баримтын төгсгөлд (endnote) хийж болно.

Хуудасны төгсгөлд тайлбар нэмэх /Footnote/

  • Баримт дахь Floppy disk гэсэн үгэнд нэмэлт тайлбар оруулъя. Тухайн үгний ард курсорыг байрлуул.

        

  • References табын Footnotes бүлэг дэх Insert Footnotes товчийг дар.

          

  • Автоматаар нэмэлт тайлбарын дугаар нэмэгдэх ба хуудасны доод хэсэгт тайлбар текстийг бичнэ.
  • Тайлбарыг оруулснаар нэмэлт мэдээлэл дараах байдалтай харагдана.

  • Харин тухайн үгэнд зурагт үзүүлсэн шиг тайлбарын дугаар автоматаар нэмэгдсэн байх болно.

             ​

  • Нэмэлт тайлбарын форматыг өөрчлөхийг хүсвэл References табын Footnotes бүлгийн More товчийг дар.

     

  • Footnote and Endnote харилцах цонх гарч ирнэ. Уг цонхноос шаардлагатай форматыг сонгох боломжтой.

Баримтын төгсгөлд тайлбар нэмэх /Endnote/

  • Баримт дахь Floppy disk гэсэн үгэнд нэмэлт тайлбар оруулъя. Тухайн үгний ард курсорыг байрлуул.

         ​

  • References табын Footnotes бүлэг дэх Insert Endnote товчийг дар.

            

  • Баримтын төгсгөлд автоматаар нэмэлт тайлбарын дугаар нэмэгдэх ба нэмэлт тайлбарын текстийг бичнэ.

​          

  • Нэмэлт тайлбарыг оруулсны дараа дараах байдалтай харагдана.

     

  • Харин тухайн үгэнд зурганд үзүүлсэн шиг нэмэлт тайлбарын дугаар автоматаар нэмэгдсэн байх болно.

           

  • Нэмэлт тайлбарын форматыг өөрчлөхийг хүсвэл References табын Footnotes бүлгийн More товчийг дар.

          ​

  • Footnote and Endnote харилцах цонх гарч ирнэ. Endnotes сонголтыг сонго. Уг цонхноос шаардлагатай форматыг сонгох боломжтой.

 

Footnote болон Endnote хооронд хөрвүүлэлт хийх

  •  Хуудасны төгсгөлд байрлах нэмэлт тайлбарыг баримтын төгсгөлд байрлуулж болно. Үүний тулд References табын Footnotes бүлгийн More товчийг дар.

       

  • Footnote and Endnote харилцах цонх гарч ирнэ. Convert товч дээр дарах үед гарах Convert Notes харилцах цонхноос Convert all footnotes to endnotes сонголтыг сонгож, OK товч дарна. Өмнөх харилцах цонхыг хаахын тулд Close товчийг дарна.

       

  •  Үүний эсрэг буюу баримтын төгсгөлд байрлах нэмэлт тайлбарыг хуудасны төгсгөлд байрлуулж мөн болно.

       

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд