Цэс

ТЭМДЭГЛЭЛ /BOOKMARK & CROSS REFERENCE/

Их хэмжээний тексттэй баримтаас өөрийн чухал гэж үзэж буй хэсгийг дараа нь хурдан хугацаанд олохын тулд бид bookmark буюу тэмдэглэл хийж болно. Жишээ нь, та дараа хянах шаардлагатай гэж үзэж буй текстэд тэмдэглэл хийнэ. Ингэснээр баримтын хуудсуудыг дээш, доош гүйлгэн тухайн текстийг хайхын оронд Bookmark харилцах цонхыг хэрэглэн түүнд шууд шилжих болно. Үүнээс гадна та тэмдэглэлд cross-reference нэмж болно. Энэ нь баримт дахь тодорхойлсон байрлалаас тэмдэглэл хийгдсэн байрлал руу шууд шилжих боломжийг олгоно.  

       

  • Тэмдэглэл хийхийг хүссэн текст, дүрс эвсэл өөр ямар нэг обьектыг сонго. Дараах зурганд Вирус гэсэн үгийг сонгосон байна.


  • Insert табын Links бүлэгт байрлах Bookmark товчийг дар. Эсвэл CTRL+SHIFT+F5 товчны хослолыг дарж болно. 

​            

  • Дэлгэцэд Bookmark харилцах цонх гарч ирнэ. Bookmark name хэсэгт тэмдэглэлийн нэрийг бичиж өгнө. Нэр нь үсэг, тоо, доогуур зураас (_) бүхий тэмдэгт байж болно. (Хоосон зай байж болохгүй.) Энэ нь 20 хүртэл тэмдэгт байх ба үсгээр эхэлсэн байх ёстой. Уг жишээнд үүнийг Вирус гэж авлаа.

       

  • Тэмдэглэлийг нэмэхийн тулд Add товчийг дарна.
  • Харин одоо баримтын хаа нэгтээ вирустэй холбоотой мэдээлэл гарах үед түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл тэмдэглэл хийсэн хэсэг рүү шууд шилжих тохируулгыг хийе.
  • Баримтын хаа нэгтээ бичигдсэн вирус гэсэн үгний ард курсорыг байрлуулцгаая.

      

  • References табын Captions бүлэгт байрлах Cross-references товчийг дарна.
  • Cross-references харилцах цонх дэлгэцэд гарна. References type хэсгээс Bookmark сонголтыг сонго.

​           

  • Insert references хэсгээс Page number сонголтыг сонго.

       

  • For which bookmark хэсгээс “Вирус” сонгож, Insert товчийг дарна. Insert as hyperlink сонгогдсон байгаа эсэхийг шалгана уу.

       

  • Insert товчийг дарж, дараа нь харилцах цонхыг хаахын тулд Close товчийг дарна уу.
  • Хулганыг тухайн cross-reference  дээгүүр гүйлгэхэд дараах мессэж гарна.

 

  • Хэрвээ та тухайн cross-reference дээр хулганы баруун товчийг, компьютерийн гарны CTRL товчтой хамт дарвал, холбогдсон тэмдэглэлийн хэсэг (Вирусын талаарх мэдээлэл бичсэн хэсэг) рүү шилжих болно.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд