Цэс

ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЯНАХ

Энэ нь таны баримтад хийсэн өөрчлөлтүүдийг хадгалах нэг арга зам болдог. Өөрөөр хэлбэл таны баримтыг хянаж буй олон хүний хийсэн форматын өөрчлөлт, нэмсэн болон устгасан текст, мөн тайлбаруудыг хадгалах боломжийг олгодог. Баримтад хийгдсэн өөрчлөлт нь өнгөт текст байдлаар ялгаран харагддаг ба дэлгэцийн баруун талд ямар өөрчлөлт хийгдсэн талаарх тайлбарыг агуулах хайрцгууд байдаг. Эдгээр санал болгож буй өөрчлөлтүүдийг та зөвшөөрч эсвэл татгалзаж болно. Өөрөөр хэлбэл хянагдаж буй баримтын сүүлийн хувилбарыг үүсгэхдээ эдгээр санал болгож буй өөрчлөлтүүдийг хүлээн авч баримтад хэрэгжүүлэх эсэхийг шийднэ.

      


  • Ямар нэг баримт нээнэ.
  • Review табын Tracking бүлэг дэх Track Changes товч дээр дар. Ингэснээр түүнийг turn on буюу ажиллуулж эхэлнэ. Үүний дараа баримтад хийгдэж буй өөрчлөлтүүд хадгалагдаж үлдэх боломжтой.

        

  • Баримт дахь дурын нэг үгийг хулганаараа ойрхон 2 товшиж, сонгох ба түүний өөр үгээр соль.
  • Энэ мэт баримт дахь дурын үгийг өөр үгээр солих, мөн ямар нэг параграфын төгсгөлд өгүүлбэр нэмнэ үү. Үүний дараа дараах байдалтай харагдана.

 

  • Review табын Tracking бүлэг дэх Track Changes товч дээр дар. Ингэснээр түүнийг turn off хийнэ.
  • Баримтыг хадгалж, хаана.

Баримтад хийгдсэн өөрчлөлтийг хэрэгжүүлэх эсвэл татгалзах

  • Өмнөх баримтыг нээж, Review табын Tracking болон Changes бүлэг дэх командуудыг харна уу.

      

  • Changes бүлэг дэх Next товчийг дарах үед баримт дахь хамгийн эхний өөрчлөлтийг харуулна. Уг товчийг үргэлжлүүлэн дарвал баримт дахь дараагийн өөрчлөлтүүд рүү шилжинэ. Харин Previous товч нь өмнөх өөрчлөлтүүд рүү шилжинэ.
  • Одоо хамгийн эхний өөрчлөлт дээр дээрх 2 товчийг ашиглан шилжинэ үү.
  • Уг өөрчлөлтийг зөвшөөрч буй бол Accept товчийг дар. Next товчийг дарж дараагийн өөрчлөлт рүү шилжинэ. Дараагийн өөрчлөлтийг татгалзаж буй бол Reject товчийг дарна. Ийм байдлаар та баримт дахь өөрчлөлтүүдийг зөвшөөрч, эсвэл татгалзаж болно.
  • Tracking бүлэг дэх зурагт үзүүлсэн командын доошоо заасан суман дээр дарж, Final командыг сонго.

           

  • Энэ нь таны анхны баримтад санал болгосон өөрчлөлтүүдийг зөвшөөрсөн болон татгалзсаны дараах хамгийн сүүлийн хувилбарыг дэлгэцэд дүрсэлнэ.
  • Баримтыг хадгалж, хаана.

ТАЙЛБАР

Баримт боловсруулагч эсвэл хянаж буй хүн баримтад тайлбар эсвэл тэмдэглэл хийх шаардлага гарч болно. Энэ үед бид comment буюу тайлбарыг ашиглаж болно.

Тайлбар нэмэх

  • Баримт дахь дурын нэг зураг, өгүүлбэр, эсвэл параграфыг сонго.
  • Review табын Comments бүлгийн New Comment товчийг дар. Гарч ирэх тайлбарын хэсэгт өөрийн тайлбарыг бичнэ үү. Дараах жишээнд  “Энэ зураг үнэхээр шаардлагатай юу?” гэсэн текстийг бичсэн байна.

  • Баримтыг хадгалаад, хаана.
  • Тайлбар оруулсан баримтыг нээж, тайлбарыг устгахыг хүсвэл тухайн тайлбар дээр хулганы баруун товчийг дарж, Delete Comment командыг сонго.

Тайлбарыг харуулах болон нуух

  • Ямар нэг тайлбар агуулсан баримтыг нээнэ.
  • Review табын Tracking бүлэг дэх Show Markup товчийг дарна уу.
  • Comments сонгогдсон байх ба сонголтыг цуцлахын тулд түүн дээр нэг дар. Энэ үед баримт дахь тайлбарууд нуугдана.

         

  • Харин тайлбаруудыг харуулахын тулд Review табын Tracking бүлэг дэх Show Markup товчийг дарж, гарч ирэх жагсаалтаас Comments-г сонгохын тулд түүн дээр нэг дар.

БАРИМТЫГ ХАРЬЦУУЛАХ

MS Word програм нь таны баримтыг удирддаг маш сайн програм. Энэ нь баримтуудыг үүсгэх эсвэл засахаас гадна ялгаатай хоёр баримтыг харьцуулах үйлдлийг ч мөн хийдэг байна. Ялгаатай баримт гэдэг нь та өөртөө авч үлдсэн эх баримтыг хянагдсан баримттай харьцуулж, ямар ялгаа байгааг хялбархнаар олж харах боломжтой юм. Та хоёр баримтыг харьцуулж, ялгаатай хэсгийн алийг нь авч үлдэхээ сонгож, эцсийн хувилбар болох дахин нэг файлыг үүсгэх боломжтой.

  • MS Word програмыг нээнэ.
  • Review табын Compare товчийг дарахад гарах Compare командыг сонго.

          

  • Дараах цонх гарах ба Original document хэсэгт эх баримтыг сонгож, Revised document хэсэгт хянагдсан баримтыг сонгож өгнө.

    

  • Баримтуудыг харьцуулахын тулд OK товчийг дарна. Та файлын хоорондох ялгаа буюу өөрчлөлтүүдийг олж харна.
  • Review табын Changes бүлэг дэх Next товчийг дарснаар баримт дахь хамгийн эхний өөрчлөлт тодруулагдана. Next товчийг үргэлжлүүлэн дарах үед дараагийн өөрчлөлтүүд рүү шилжинэ. Харин Preview товчийг дарвал өмнөх өөрчлөлт рүү шилжинэ.

  

  • Эдгээр өөрчлөлтүүдийг зөвшөөрөх эсвэл татгалзахыг хүсвэл Accept болон Reject товчны аль нэгийг дарна.
  • Баримтыг хаахын тулд Close товчийг дарна. Энэ үед танаас тухайн өөрчлөлтүүдийг хадгалах эсэхийг асууна.​
  • Та Save товчийг дарж, баримтад My Compared Document нэрийг өгнө үү.

       

БАРИМТЫГ НЭГТГЭХ

Нэг баримтыг олон хүн хянах үед тэдгээр засварыг нэгтгэх шаардлага гардаг. Үүнийг бид хялбархан буюу автоматаар нэгтгэх боломжтой.

  • MS Word програмыг нээнэ.
  • Review табын Compare товчийг дарахад гарах Combine командыг сонго.

         

  • Дараах харилцах цонх гарч ирнэ.

    

  • Original document хэсэгт эх баримтыг сонгож, Revised document хэсэгт хянагдсан баримтыг сонгож өгнө.
  • Шинэ баримт руу баримтуудыг нэгтгэхийн тулд OK товчийг дарна уу.
  • Та Review табын Changes бүлэг дэх Next болон Preview товчнууд дээр дарснаар хийгдсэн өөрчлөлтүүдэд шилжих боломжтой.
  • Эдгээр өөрчлөлтүүдийг зөвшөөрөх эсвэл татгалзахыг хүсвэл Accept болон Reject товчны аль нэгийг дарна.
  • Зөвлөгөө: Баримтад бүх өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг хүсвэл Accept товчны доошоо харсан суман дээр дарж, Accept All Changes in Document командыг сонгоно.

         

  • Баримтыг хаахын тулд Close товчийг дарна. Энэ үед танаас тухайн өөрчлөлтүүдийг хадгалах эсэхийг асууна.
  • Save товчийг дарж, баримтад My Combined Document нэрийг өгнө үү.

МАЯГТ ҮҮСГЭХ

MS Word програмыг ашиглан бид санал асуулга, судалгаа авах зэрэгт ашиглах энгийн маягт үүсгэх боломжтой. Үүнийг хэрхэн хийх талаар одоо танилцъя.

  • File табын Options командыг сонго. Word Options харилцах цонхны Customize ribbon товчийг сонго. Харилцах цонхны баруун талд гарах жагсаалтаас Developer-г сонгож OK дар.

    

  • Үүний дараа Developer нэртэй таб нэмэгдсэн байна.

  • Та дараах хүснэгтийг үүсгэнэ үү.

    Овог

 

    Нэр

 

Та өмнө нь захиалга өгч байсан уу?

                                                     Тийм

                                                     Үгүй

 

Та захиалахыг хүссэн тоо хэмжээгээ сонгоно уу.

 

  • Одоо эхний мөрийн хоёр дахь баганыг сонгож, text field нэмнэ үү. Үүний тулд Developer табын Controls бүлэг дэх Plain Text товчийг дар.

  • Үүний дараа таны хүснэгт дараах байдалтай харагдана.

  • Энэхүү процессыг дараагийн мөрийн хоёр дахь баганад давтаж хийнэ үү.
  • Гурав дахь мөрийн хоёр дахь баганыг сонгож, Controls бүлгийн Legacy Tools товчийг сонго. Гарах жагсаалтаас Check Box Form Field товчийг дар.

        

  • Энэ үйлдлийг давтаж, тухайн нүдэнд 2 check box байрлуул.   

    Овог

 Click here to enter text.

 

    Нэр

 Click here to enter text.

 

 Та өмнө нь захиалга өгч байсан уу?

                                                     Тийм

                                                     Үгүй

 

 

 Та захиалахыг хүссэн тоо хэмжээгээ  сонгоно уу.

 

  • Хамгийн сүүлийн мөрийн хоёр дахь баганад Controls  бүлэг дэх Drop Down List товчийг нэмнэ үү.

    

  • Таны хүснэгт дараах байдалтай харагдана.

  • Харин одоо тухайн контролууд дээр бага зэрэг тохируулгуудыг хийж өгөх хэрэгтэй. Хамгийн сүүлийн мөрөнд нэмсэн Drop Down List-г сонгоод, Controls бүлэг дэх Properties товчийг дар.

            

  • Content Control Properties харилцах цонх гарч ирнэ. Add товч дээр дарж, гарч ирэх дэд харилцах цонхонд хэрэглэгчийн сонголт хийх захиалгын тоо хэмжээг оруулж, OK товчийг дарна. Энэ үйлдлийг давтаж, өөр сонголтын утгуудыг нэмж өгнө. Сонголтуудыг оруулж дууссаны дараа OK товчийг дарж, Content Control Properties цонхыг хаана.

               

  • Энэхүү маягтыг бусад хүмүүс зөвхөн бөглөх боломжтой, харин ямар нэг өөрчлөлт хийх боломжгүй болгож хамгаалъя. Үүний тулд Developer табын Protect бүлэг дэх Restrict Editing товч дээр дар.

          

 

  • Баримтын баруун талд дараах хэсэг гарч ирнэ.

          

  • Editing restrictions хэсгийн checkbox сонгогдсон эсэхийг шалгана уу. Үүний дараа доошоо заасан сум дээр дарж, Filling in Forms сонголтыг сонго. Уг сонголт нь баримтад зөвхөн маягт бөглөгдөх боломжтойг илэрхийлнэ.

           

 

  • Дараагийн алхам Yes, Start Enforcing Protection товчийг дарна.

      

  • Та өөрийн баримтад өөр хэн нэгэн өөрчлөлт оруулахгүй байхаар хамгаалахын тулд дараах харилцах цонхонд нууц үгийг оруулж өгнө.

      

  • Одоо таны баримт хэрэглэхэд бэлэн болсон тул та өгөгдлөө оруулна уу.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд