Цэс

БАРИМТЫГ ХАМГААЛАХ

Баримтыг нээх үед асуух нууц үг

Хэрвээ танд өөрөөсөө өөр хэн нэгэнд харуулахыг хүсэхгүй нууц мэдээлэл агуулж буй файл байгаа бол дараах зааврын дагуу баримтыг нээх үед асуух нууц үгийг оруулж өгснөөр түүнийг хамгаалах боломжтой юм.  

  • File табын Protect Document товчийг дарж, гарах жагсаалтаас Encrypt with Password командыг сонго.

            

  • Encrypt Document харилцах цонх дэлгэцэд гарна. Файлыг нээх үед танаас асуух нууц үгийг оруулж өгнө.

      

  • Нууц үгийг баталгаажуулж, дахин оруулж өгнө.

         

  • Баримтыг хадгалж, хаана.
  • Баримтыг дахин нээх үед дараах нууц үг асуух харилцах цонх гарч ирнэ.

            

  • Хэрвээ нууц үгийг буруу хийвэл файл нээгдэхгүй гэдгийг анхаарна уу.

Нууц үгийг устгах

  • Та өмнө үүсгэсэн нууц үгээр хамгаалагдсан файлыг нээнэ үү. Нууц үгийг оруулснаар файл нээгдэнэ.
  • File табын Protect Document товчийг дарж, гарах жагсаалтаас Encrypt with Password командыг сонго.

          

  • Encrypt Document харилцах цонхонд харагдах цэгүүдийг устгасны дараа OK товчийг дарж харилцах цонхыг хаана.

            

  • Баримтыг хадгалж, хаана.
  • Уг баримтыг дахин нээх үед нууц үг асуухгүй, шууд нээгдэнэ.

Баримтыг өөрчлөх үед асуух нууц үг

Баримтыг зарим хүмүүст зөвхөн харах боломжтой, засах боломжгүй байхаар, харин бусад хүмүүст харах болон засах боломжтой байхаар тохируулах шаардлага зарим тохиолдолд гардаг.  

  • Үүний тулд File табын Save As командыг сонгоно. Гарч ирэх харилцах цонхны Tools товч дээр дарж, гарах жагсаалтаас General Options командыг сонго.

        

  • Password to modify хэсэгт нууц үгийг оруулж, Read-only recommend хэсгийг сонгох хэрэгтэй.

 

              

  • OK товч дарах үед баталгаажуулалтын цонх гарч ирнэ. Уг цонхонд нууц үгийг давтаж оруулан, OK товчийг дар.

             

  • Та эргээд Save As харилцах цонх дээр ирэх ба өөрчлөлтийг хадгалахын тулд Save товчийг дарна.
  • Баримтыг хаана.
  • Баримтыг дахин нээх үед дараах цонх гарч ирнэ. Та нууц үгийг орууснаар уг файлд засвар хийх боломжтой болно. Харин Read Only товч дээр дарвал баримтыг зөвхөн унших боломжтой.

           

Нууц үгийг устгах

  • Файлд өөрчлөлт хийгдэхээс нууц үгээр хамгаалагдсан файлыг нээнэ.
  • File табын Save As командыг сонгоно. Гарч ирэх харилцах цонхны Tools товчийг дарах үед гарах жагсаалтаас General Options командыг сонго.

          

  • Password to modify хэсэгт оруулсан нууц үгийг устгах ба мөн Read-only recommended сонголтыг авч OK товчийг дарна.

           

  • Файлыг хадгалж, хаана.
  • Уг файлыг дахин нээх үед нууц үг асуух цонх гарахгүй.

 

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд