Цэс

MICROSOFT EXCEL 2010

Microsoft Excel програмыг ашиглан тоон болон текстэн мэдээлэл боловсруулах, оруулах, хадгалах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, тэдгээрийг график болон диаграмаар үзүүлэх, томьёо болон функц ашиглан зарим хялбар тооцоог хийх, мэдээллийн сан үүсгэх зэрэг асуудлуудыг тун хялбар хийх боломжийг олгодог програм хангамж юм.

Бид өмнөх номонд анхан шатны, хамгийн нийтлэг хэрэглэгддэг комдандуудын талаар оруулсан бол энэ удаад дунд шатны мөн л өргөн хэрэглэгддэг чухал командуудыг оруулахыг зорьлоо.  

ХЭВЛЭХ

Хэвлэх үед хуудас бүр дээр гарчгийг харуулах

  • Ctrl+F2 товчийг дарснаар ажлын хуудас хэрхэн хэвлэгдэхийг харна. Энэ үед хамгийн эхний хуудсан дээр багана бүрийн гарчиг эхний мөрөнд гарсан байна.

  • Next Page товчийг дарах үед дараагийн хуудас дэлгэцэд харагдана.

         

  • Дараагийн хуудас дахь мэдээллийн багана бүрийн гарчиг харагдахгүй байгааг та харах болно.

    

  • Хуудас бүрт баганын гарчиг оруулахын тулд Page Layout табын Page Setup бүлэг дэх Print Titles командыг сонго.

           

  • Гарч ирэх харилцах цонхны Rows to repeat at top хэсгийн ард байрлах товчийг дар.

  • Дараах цонх гарч ирэх ба та хулганаараа ажлын хуудаснаас хуудас бүрт давтагдах мөрийг сонгож өгснөөр таны сонгосон мөрийн хаяг уг цонхонд автоматаар бичигдэнэ. Үүний дараа  товч дээр дарснаар өмнөх цонх руу шилжинэ.

  • OK товчийг дарж харилцах цонхыг хаана.

        

  • Ctrl+F2 товчийг дарж ажлын хуудаснуудыг гүйлгэн харна уу. Бүх хуудсанд багана бүрийн гарчиг нэмэгдсэн байх болно.

 

      

  

 

Excel програмын мөр, баганын гарчгийг хэвлэж харах

  • Page Layout табын Sheet Options бүлэг дэх Headings гарчигт байрлах Print сонголтыг сонго.

        

  • Ctrl+F2 товчийг дарна уу. Энэ үед ажлын хуудасны мэдээлэл хэрхэн харагдаж байгааг харна уу.

    

EXCEL ФАЙЛУУДЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭН ХАРАХ

Энэ шинж чанар нь танд excel файлын 2 хувилбарыг харьцуулан харах боломжийг олгоно.

  • Хоёр файл нээнэ үү. (Дурын нэг файлыг хуулбарлан 2 дахь файлыг үүсгээд тэдгээрийг нээж харна уу.)
  • View табын View Side by Side командыг дар.

  • Та scroll буюу гүйлгэх товчийг дарж, ажлын хуудсыг дээш, эсвэл доош гүйлгэхэд энэ үйлдэл нь 2 баримтад хоёуланд нь хэрэгжинэ. Ингэснээр танд баримтуудыг харьцуулж харахад хялбар байх болно.

ФУНКЦ БОЛОН ТОМЪЁО

  • Formulas табын Functions Library бүлэг дэх Insert Function товчийг дар.

  • Insert Function харилцах цонх гарч ирнэ. Excel програмын фунц бүрийг мэддэг хүн цөөн учраас заримдаа бидэнд хүссэн үйлдлээ хийхийн тулд ямар функц хэрэгтэй болохыг мэдэхгүй үе гарна. Энэ үед Insert Function хэрэгсэл бидэнд тусална. Жишээ нь, бид тодорхой утгуудын дунджийг олох шаардлагатай болсон гэж үзье. Дараах харилцах цонхны Search for a function хэсэгт Finding the average текстийг бичээд Go товчийг дарахад Select a function хэсэгт бидэнд тохирох боломжит функцүүдийн жагсаалт гарна.

          

 

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд