Цэс

ЛОГИК ФУНКЦҮҮД

     

IF функц

Нөхцөл шалган, нөхцөл үнэн болон худлаа үед хийх үйлдлүүдийг тус тус тодорхойлно.

  • Дараах мэдээллийг үүсгэнэ үү.

             

  • Хэрвээ Sale багана дахь утга 500-с их бол 5%-н хөнгөлөлт эдлэх ба эсрэг тохиолдолд ямар ч хөнгөлөлт эдлэхгүй.
  • C3 нүдэнд курсорыг байрлуулж, Formulas табын Function Library бүлэгт байрлах Logical товчийг дарж, IF командыг сонго.

       

  • Дараах харилцах цонх гарч ирнэ.

         

  • Logical_test хэсэгт C3>500 нөхцлийг, Value_if_true хэсэгт B3*5% томъёог, Value_if_false хэсэгт 0 гэсэн утгыг тус тус оруулж, OK товч дарна.

             

AND функц

AND функц нь шалгаж буй нөхцлүүд бүгд үнэн үед уг нөхцлийг үнэн гэж үзэх, эсрэг тохиолдолд буюу аль нэг нь л худлаа бол нөхцлийг худлаа гэж үзнэ.

  • Дараах мэдээллийг үүсгэнэ үү.

  • D3 нүдэнд =IF(AND(B3>50,C3>50),$F$2,$F$3) томъёог бичнэ үү. Энэ жишээнд B3 болон C3 нүднүүдийн утгууд аль аль нь  50-с их нөхцөлд нөхцлийг үнэн гэж үзээд, F2 нүдний утгыг, эсрэг тохиолдолд F3 нүдний утгыг дэлгэцэд гаргана.
  • D3 нүдэн дэх томъёог D4:D6 нүднүүдэд хуулна уу.

OR функц

OR функц нь шалгаж буй нөхцлүүдийн ядаж нэг нь үнэн бол нөхцлийг үнэн гэж үзэх, эсрэг тохиолдолд буюу бүх нөхцөл худлаа үед нөхцлийг худлаа гэж үзнэ.

  • Өмнө үүсгэсэн файл дээр өөрчлөлт хийе. Хүснэгтийн мэдээллийг дараах байдлаар өөрчилж, D3 нүдэн дэх томъёог устган =IF(OR(B3>75,C3>75),$F$2,$F$3) томъёог бичнэ үү.

  • D3 нүдэн дэх томъёог D4:D6 нүднүүдэд хуулна уу.

МАТЕМАТИКИЙН ФУНКЦҮҮД

    

SUMIF() функц  

SUMIF функц нь нөхцөл шалган, нөхцөл биелэх нүднүүд дэх утгуудын нийлбэрийг олно.

          

  • Дараах мэдээлэл бүхий хүснэгтийг үүсгэнэ үү.
  • Борлуулагчийн 6000-с дээш утгатай борлуулалтуудын нийлбэрийг олъё. G12 хаяг бүхий нүдийг сонго. Math & Trig товчийг дарж, SUMIF функцийг сонго.

        

  • Дараах харилцах цонх гарч ирнэ. Range хэсэгт шалгахыг хүссэн нүдний мужийг буюу D4:D10 гэж оруулна. Criteria хэсэгт шалгах нөхцлийг <6000 гэж оруулан OK товч дарна.

    

  • Дараах үр дүн гарна.

 

СТАТИСТИКИЙН ФУНКЦҮҮД

COUNT функц

COUNT функц нь сонгогдсон нүдний мужаас тоон утгатай нүднүүдийн тоог гаргаж өгнө.  

  • Дараах мэдээллийг үүсгэнэ үү.
  • C9 нүдийг сонго. Formulas табын Function Library бүлгийн More Functions товчийг дарж, Statistical хэсгээс COUNT функцийг сонго.

            

  • Гарч ирэх харилцах цонхны Value1 хэсэгт C5:C8 нүднүүдийг сонгож, OK товч дар.

          

  • Дараах үр дүн гарна.

  • C9 нүдний томъёог D9 болон E9 нүднүүдэд хуул.

COUNTA функц

COUNTA функц нь сонгогдсон муж дахь өгөгдөлтэй буюу хоосон биш нүднүүдийн тоог гаргаж өгнө.

         

  • Өмнөх файлыг дараах байдлаар өөрчил.
  • C9 нүдийг сонгож, Formulas табын Function Library бүлэг дэх More Functions товч дээр дар. Statistical харилцах цонхноос COUNTA функцийг сонго.
  • Гарч ирэх харилцах цонхны Value1 хэсэгт C5:C8 нүднүүдийг сонгож, OK товч дар.

           

  • Дараах үр дүн гарна.

  • C9 нүдний томъёог D9, E9 нүднүүдэд хуулна уу.

        

COUNTIF функц

COUNTIF функц нь сонгогдсон мужаас өгөгдсөн нөхцөл биелэх бүх нүдийг тоолно.

  • Дараах мэдээллийг үүсгэнэ үү.

    

  • C9 нүдийг сонгож, Formulas таб дахь Function Library бүлэгт байрлах More Functions товчийг дарж, Statistical жагсаалтаас COUNTIF функцийг сонго.

         

  • Гарч ирэх харилцах цонхны Range хэсэгт шалгахыг хүссэн нүдний мужийг оруулах ба C5:C8 нүднүүдийг сонго. Criteria хэсэгт шалгах нөхцлийг оруулах ба бидний хувьд сонгогдсон нүдний утга “A”-тай тэнцүү байх эсэхийг шалгана. OK товч дар.

    

  • Дараах үр дүн гарна.

  • C9 нүдний томъёог D9, E9 нүднүүдэд хуулна.

      

RANK функц    

RANK функц нь сонгогдсон муж дахь нэг утгыг бусад утгуудтай харьцуулан уг тооны ранкийг буцаана.

  • Дараах мэдээллийг үүсгэнэ үү.

           

  • Бид хийгдсэн борлуулалтын нийт тоо болон борлуулалтуудын нийт утгуудаар ранк үүсгэх буюу үнэлэхийг хүссэн.
  • E4 нүдийг сонго. Formulas табын Function Library бүлэгт байрлах More Functions товчийг дар. Statistical жагсаалтад Rank функц байхгүй байгааг анхаарна уу.

  • Insert Function товчийг дар. Search for a function хэсэгт Rank гэж бичээд Go товчийг дар. Үүний үр дүнд хайлтанд тохирох илэрцүүд Select a function хэсэгт гарч ирнэ. Та Rank функцийг сонгоод OK дар.

  • Гарч ирэх харилцах цонхны Number хэсэгт ранк хийхийг хүссэн нүдийг тодорхойлж өгнө. Энэ нь бидний хувьд C4 нүд байна. Ref хэсэгт ранк хийхийн тулд харьцуулах нүднүүдийн муж байна. Бид үүнийг $C$4:$C$13 гэж тодорхойлж өгнө.

  • Дараах үр дүн гарна.

ТЕКСТИЙН ФУНКЦҮҮД

LEFT функц

LEFT функц нь тухайн текстийн зүүн талаас буюу эхлэлээс тодорхойлж өгсөн тооны утгаар тэмдэгтүүдийг салгаж буцаах функц.

  • Дараах мэдээллийг үүсгэнэ үү.

      

  • Бид B4:B19 нүднүүд дэх текстийн эхний     тэмдэгтийг салгаж авахыг хүссэн.
  • C4 нүдийг сонго. Formulas табын Function Library бүлэг дэх Text товчийг дарж, жагсаалтаас LEFT функцийг сонго.
  • Гарч ирэх харилцах цонхны Text хэсэгт тэмдэгтийг нь салгаж авахыг хүссэн текстийг агуулж буй нүдийг сонгож өгнө (B4 нүдийг сонгож өг). Num_chars хэсэгт тухайн текстийн эхний хэдэн тэмдэгтийг салгаж авахыг илэрхийлэх тоог зааж өгнө. Бидний хувьд энэ нь 1 байна. OK товч дар.

     

  • Дараах үр дүн гарна.

     

  • C4 нүдний томъёог C5:C19 нүднүүдэд хуулна уу.

    

RIGHT функц

RIGHT функц нь тухайн текстийн баруун талаас буюу төгсгөлөөс тодорхойлж өгсөн тооны утгаар тэмдэгтүүдийг салгаж буцаах функц.

  • Энэ нь LEFT функцтэй ижил боловч текстийн баруун талаас тэмдэгтүүдийг тасалж авдаг. Үүнийг өмнөх жишээн дээр туршиж үзнэ үү. Сонгосон текстийн баруун талаас 2 тэмдэгт салгаж авна. Үр дүн дараах байдалтай харагдана.

   

MID функц

MID функц нь тухайн текстийн өгөгдсөн байрлалаас эхлэн тодорхойлж өгсөн тооны утгаар тэмдэгтүүдийг салгаж буцаах функц.

  • Дараах мэдээллийг үүсгэнэ үү.

           

  • C3 нүдийг сонго. Formulas табын Function Library бүлэг дэх Text товчийг дарж, жагсаалтаас MID функцийг сонго.
  • Харилцах цонхны Text хэсэгт тэмдэгтүүдийг салгаж авахыг хүссэн текстийг агуулж буй нүдийг сонгож өгнө. Start_num хэсэгт хэддүгээр тэмдэгтээс эхлэн тэмдэгтүүдийг салгаж авахыг, харин Num_chars хэсэгт хэдэн тэмдэгт салгаж авахыг тус тус зааж өгнө. Зурагт үзүүлснээр утгуудыг оруулж өгнө үү. OK товч дар.

TRIM функц

TRIM функц нь текстийн үг хоорондын хоосон зайнаас бусад хоосон зайг устгана.

  • Та дараах байдлаар мэдээллийг үүсгэнэ үү.

CONCATENATE функц     

CONCATENATE функц нь хэд хэдэн текстийг нэг текст болгон нэгтгэх функц.

  • Дараах мэдээллийг үүсгэнэ үү.

              

  • B5 нүдийг сонго. Formulas таб дахь Function Library бүлэг дэх Text товчийг дарж, гарах жагсаалтаас CONCATENATE функцийг сонго.
  • Дараах харилцах цонх гарч ирнэ.

   

  • Text1 хэсэгт A1 нүдийг, Text2 хэсэгт A2 нүдийг гэх мэт Text4 хэсэгт A4 нүдийг сонгож өгсний дараа OK товчийг дарна. Сүүлийн хэсэгт (Text2) нүдээ сонгож өгөх үед автоматаар дараагийн хэсэг (Text3) нэмэгдэхийг та харах болно.

          

  • Үр дүн дараах байдалтай харагдана.

                               

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд