Цэс

АЖЛЫН ХУУДАСНУУДЫГ УДИРДАХ

Баримт хооронд ажлын хуудаснуудыг хуулах болон зөөх

  • Шинэ файл үүсгэн, Workbooks 02 нэр өгч хадгална уу.
  • Workbooks 01 нэртэй, дараах байдлаар хэд хэдэн ажлын хуудас бүхий баримт үүсгэ.

  • Sales 2009 таб дээр хулганы баруун товчийг дарж, Move or Copy командыг сонго.

      

  •     Дараах харилцах цонх гарна.

            

  • To Book хэсгийн доошоо заасан сум бүхий товч дээр дарна уу.
  • Ажлын хуудсыг хуулах эсвэл зөөхийг хүссэн баримтыг сонгоно. Бидний хувьд Workbooks 02 баримтыг сонгоно.

            ​ 

  • Before sheet хэсгээс хуулах эсвэл зөөгдөх ажлын хуудас тухайн баримтын ажлын хуудаснуудын хаана нэмэгдэхийг сонгоно. Энд sheet1-г сонгосон байна. Ингэснээр таны ажлын хуудас уг файлын sheet1-н урд нэмэгдэнэ.

            

  • Хэрэв та ажлын хуудсыг хуулахыг хүссэн бол  сонго. Эсрэг тохиолдолд ажлын хуудас зөөгдөнө. OK товч дар.

           

  • Workbook 02 баримт дараах байдалтай харагдана.

           

Цонх хуваах

Та Split Window шинж чанарыг ашиглан тухайн агшинд өгөгдлийн нэгээс олон хэсгийг харах боломжтой. Өөрөөр хэлбэл ажлын хуудас нь тухайн агшинд өгөгдлийн олон хэсгийг дэлгэцэд агуулна.

Мөр нуух

  • Дараах мэдээллийг үүсгэнэ үү.

          

  • Та нуухыг хүссэн мөрийн хаяг дээр дарна уу. Энэ тохиолдолд 8-р мөрийг буюу TOTAL SALES мөрийг сонгоно. Зөвлөгөө: Та хэд хэдэн мөр сонгохыг хүсвэл Ctrl товчийг дарсан хэвээр мөрүүдийг сонгож өгнө.

    

  • Сонгосон мөр дээр хулганы баруун товчийг дарж, гарах цэснээс Hide командыг сонго.

     

  • Дараах байдалтай харагдана.

Нуугдсан мөрийг гаргах

  • Нуугдсан мөрийг гаргахын тулд түүний дээр болон доор байрлах мөрүүдийг сонго. Бидний тохиолдолд  7 болон 9-р мөрүүдийг сонгоно. Сонгосон мөрүүд дээр хулганы баруун товчийг дарж, Unhide командыг сонгоно.

Багана нуух

  • Өмнөх баримтаас нуухыг хүссэн баганын хаягийг сонго. Энэ тохиолдолд бид E баганыг сонгоно.
  • Сонгосон багана дээр хулганы баруун товчийг дарж, гарах цэснээс Hide командыг сонго.

              

  • Ажлын хуудаснаас E багана хасагдсан харагдана.

Нуугдсан баганыг гаргах

  • Нуугдсан баганыг гаргахын тулд түүний 2 талд байрлах D болон F багануудыг сонгож, хулганы баруун товчийг дарна. Unhide командыг сонго.

Ажлын хуудсыг нуух

  • Хэд хэдэн ажлын хуудас бүхий баримтыг үүсгэ.

  • Сонгосон ажлын хуудас дээр хулганы баруун товчийг дарж, гарах цэснээс Hide командыг сонго.

        

  • Баримт дараах байдалтай харагдана.

Нуугдсан ажлын хуудсыг гаргах

  • Та харагдаж байгаа аль нэг ажлын хуудас дээр хулганы баруун товчийг дарж Unhide командыг сонго. Харилцах цонхноос ил гаргахыг хүссэн ажлын хуудсыг сонгож OK товч дарна.

           

  • Баримт дараах байдалтай харагдана.

PASTE КОМАНДЫН ТУСГАЙ СОНГОЛТУУД

 Нэмэх, хасах, үржих, хуваах үйлдлүүд  

  • Дараах мэдээллийг үүсгэнэ.

          

  • C3:C5 нүдний утгыг хуул. (CTRL+C товчны хослол)   Бид эдгээр нүдний утгуудыг харгалзан G3:G5 нүдний утгууд дээр нэмж, үр дүнг нь G3:G5 нүдэнд гаргахыг хүссэн.
  • Home табын Clipboard бүлэг дэх Paste товчны доор байрлах сум дээр дарна. Гарч ирэх жагсаалтаас Paste Special командыг сонго.

          

  • Харилцах цонхны Add сонголтыг сонгож, OK товч дар.

     

  • Үр дүн дараах байдалтай харагдана.

     

  • Энэ мэт дараах харилцах цонхны Subtract, Multiply, Divide сонголтуудыг сонгосноор хуулах байрлалд буй нүднүүдийн утгаас (утгаар, утганд) хуулсан нүднүүдийн утгуудыг хасах, үржих, хуваах үйлдлүүдийг хийх боломжтой.

          

 ‘values’ сонголт

Энэ нь томъёо агуулсан нүдний зөвхөн утгыг нь хуулахад хэрэглэгддэг сонголт юм.

  • Дараах мэдээллийг үүсгэнэ үү.

  • C7:I10 нүдний утгууд функц агуулсан байна.  Жишээ нь: C7 нүд нь =SUM(C3:C6), C8 нүд =AVERAGE(C3:C6), C9 нүд =MAX(C3:C6), C10 нүд =MIN(C3:C6) гэсэн функцүүдийг тус тус агуулж байгаа.
  • B7:I10 нүднүүдийг сонго.

  • Эдгээр нүдний утгыг хуулах буюу CTRL+C товчийг дар.
  • B13 нүдийг сонго.
  • Home табын Clipboard бүлэг дэх Paste товчны доор байрлах сум дээр дарна. Гарч ирэх жагсаалтаас Paste Special командыг сонго.
  • Дараах харилцах цонх гарч ирэх ба Values  сонголтыг сонгож, OK товчийг дарна уу.

          

  • Үр дүн дараах байдалтай харагдана.

     

  • C13:I16 хоорондох аль ч нүдэн дээр дарах үед эдгээр нүд нь функц агуулаагүй болохыг томъёоны мөрнөөс харж, хялбархан мэдэж болно. Бидний хуулж тавих үед хийсэн “values” сонголт нь тухайн нүдний зөвхөн утгыг хуулах команд юм.

‘transpose’ сонголт

Тухайн мужийг өөр байрлалд дахин хуулахдаа мөр, баганын байрлалыг солихыг хүсвэл энэ сонголтыг ашиглана.

  • Дараах мэдээллийг үүсгэнэ үү.

           

  • A2:D6 нүднүүдийг сонгож, хуулах буюу CTRL+C товчийг дар.
  • Дээрх мэдээллийг хуулахыг хүссэн нүдийг буюу A9 нүдийг сонгоно уу.
  • Home табын Clipboard бүлэг дэх Paste товчны доор байрлах сум дээр дарна. Гарч ирэх жагсаалтаас Paste Special командыг сонго.
  • Дараах харилцах цонх гарч ирнэ. Transpose-г сонгож, OK товч дар.

               

  • Үр дүн дараах байдалтай харагдана. Өөрөөр хэлбэл таны мэдээллийн байр солигдсон байдалтай харагдана.

           

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд