Цэс

PIVOT TABLE

Pivot table үүсгэх болон түүний хэрэглээ

 

Pivot table бол MS Excel програмын маш хүчирхэг шинж чанаруудын нэг. Pivot table нь маш их хэмжээний өгөгдийг хурдан хугацаанд судлах болон дүгнэх боломжийг танд олгодог онцгой хэрэгсэл юм.  Ингээд түүний талаарх ойлголтыг авахын тулд дараах ажлыг хийж үзье.

  • Дараах файлыг үүсгэнэ үү. Энэхүү өгөгдлийг агуулж буй ажлын хуудсыг Pivot Table Data гэж нэрлэнэ үү.

  • Хүснэгтийн аль нэг өгөгдлийг сонго.
  • Insert табын Tables бүлэг дэх Pivot Table товчийг дар.

          

  • Дараах харилцах цонх гарч ирнэ. OK товчийг дар.

      

  • Та дараах дэлгэцийг харах болно.

       

  • Таны баримтад шинэ ажлын хуудас нэмэгдсэн байх болно.

          

  • Дэлгэцийн баруун талд Pivot Table Field List дүрслэгдсэн байх ба Sales Person-г сонгоно уу.

         

  • Өгөгдөл дараах байдалтай болно.

  • Pivot Table Field List хэсгээс Customer -г сонгоно уу.

        

  • Хулганы заагчийг Customer талбар дээр байрлуулахад дараах байдлаар өнгө нь хувирч  харагдана.

           

  • Та түүн дээр хулганы зүүн товчийг дарсан хэвээр чирж, Column Label хэсэгт хүрч, хулганы заагчийг суллах хэрэгтэй. Ингэснээр уг талбарыг баганын хэсэгт байрлуулна.

         

  • Одоо таны өгөгдөл дараах байдалтай харагдана.

         

  • Pivot Table Field List хэсгээс Total value талбарыг сонго.

        

  • Таны өгөгдөл дараах байдалтай харагдана. Энэхүү хүснэгтээс та борлуулагч бүр ямар хэрэглэгчдэд хэдэн төгрөгний үйлчилгээ үзүүлснийг харах боломжтой.

  • Одоо Pivot Table Data ажлын хуудас руу шилжиж, D4 нүдний утгыг 10 болгоно уу.

  • Таны Pivot Table-г агуулж буй ажлын хуудас руу шилжинэ үү. Та үндсэн хүснэгтэд өөрчлөлт хийсэн боловч түүний Pivot Table-д энэ өөрчлөлт ороогүй байгааг анзаарсан байх.

  • Pivot Table дээрх дурын нэг нүдийг сонго. Хулганы баруун товчийг дарж, гарч ирэх цэснээс Refresh командыг сонгоно уу.

  • Харин одоо Pivot Table-н утга өөрчлөгдөнө.

 

 

Pivot table дэх өгөгдийг эрэмбэлэх болон шүүж харах

  • Өмнө үүсгэсэн файл дээр ажиллацгаая.

  • Та борлуулагчдын нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар харж болно. Үүний тулд нэрийг агуулж буй аль нэг нүдэн дээр хулганы баруун товчийг дарж, Sort командыг сонгож, дэд жагсаалтаас A-Z эсвэл Z-A дарааллаар эрэмбэлэх эсэхээ шийдэн, сонго.

  • Хүснэгт дэх мэдээлэл нэрсийн дарааллаар эрэмбэлэгдсэн байна. (Z-A дарааллаар)

  • Та мөн pivot table-с харахыг хүссэн бичлэгүүдээ шүүж харж болно.
  • Customer нүдэнд байрлах доошоо харсан суман дээр дарна уу.

 

 

 

  • Компанийн нэрсийн жагсаалт харагдана. Бүх үйлчлүүлэгчид сонгогдсон байна.

  • Та зөвхөн эхний 2 үйлчлүүлэгчдийг үлдээж бусад үйлчлүүлэгчдийн сонголтыг цуцална.
  • Одоо дэлгэцэд зөвхөн эхний 2 үйлчлүүлэгчийн мэдээлэл гарна.

Pivot Table дэх өгөгдлүүдийг автоматаар бүлэглэх, бүлгийн нэрийг өөрчлөх

  • Та өмнөх файлтай ижил файлыг дахин үүсгэж, хүснэгтэд Order Date багана нэмж, өгөгдлийг буюу огнооны мэдээллийг өөрийн хүссэнээр оруулна уу. 
  • Файлд өгөгдсөн мэдээллээр дараах pivot table-г үүсгэнэ үү.

  • Энэхүү жишээнд бид pivot table дэх огнооны мэдээллийг жилээр нь автоматаар бүлэглэе.
  • Огнооны мэдээллийг агуулж буй нүднүүдийн аль нэгийг сонгож, хулганы баруун товчийг дар. Гарах жагсаалтаас Group командыг сонгоно уу.

  • Дараах харилцах цонх гарч ирнэ.

           

  • Та жилээр нь бүлэглэхийг хүссэн учраас Months дээр дарж сонголтыг цуцлаад, Years дээр дарна уу. Харилцах цонх дараах байдалтай харагдана.

  • OK товчийг дарсны дараа таны pivot table дэх огнооны мэдээлэл жил жилээр бүлэглэгдэн дараах байдалтай болно.

     

  • Та автоматаар үүсгэгдсэн энэхүү бүлгүүдийн нэрийг өөрчилж болно. Жишээ нь 2007 бүлгийн нэрийг өөрчлөхийн тулд (A4 нүд) уг нүдийг сонгоод өөрчлөх нэрийг буюу Final Year гэж бичээд, Enter товчийг дарна уу.

     

Pivot Table дэх өгөгдлүүдийг автомат бус аргаар бүлэглэх, бүлгийн нэрийг өөрчлөх

  • Бидний хамгийн эхэнд үүсгэсэн файлд хэдий нь бий болсон pivot table-г ашиглая.

  • Lou болон Sue хоёр нэг багийн гишүүд учраас тэдний борлуулалтыг бүлэглэн нэгтгэе. Үүний тулд Lou болон Sue борлуулагчдын нэрсийг агуулсан нүднүүдийг сонгож өгнө. A5 нүдийг сонгож, CTRL товчийг дарсан хэвээр A8 нүдийг сонго. CTRL товчийг суллах үед 2 нүд сонгогдсон байна.
  • Сонгогдсон нүднүүдийн аль нэг дээр хулганы баруун товчийг дарах үед гарах жагсаалтаас Group командыг сонго. Үүний үр дүнд pivot table дараах байдалтай болно.

  • Уг бүлэгт зориулан автоматаар Group1 гэсэн нэр өгөгдсөн байна. Бүлгийн нэрийг өөрчлөхийн тулд тухайн нүдийг сонгож Sales Team гэж бичээд, Enter товчийг дарна уу.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд