Цэс

ХҮСНЭГТИЙН ДЭД ХЭСЭГ

 

Дэд хэсгүүдийн нйилбэр олох

  • Дараах мэдээллийг үүсгэ.

             

  • Sales Region баганын утга агуулж буй аль нэг нүдэн дээр дар.
  • Data табын Sort and Filter бүлэг дэх A to Z Sort товч дээр дарна уу.

            

 

  • Хүснэгтийн мэдээлэл дараах байдалтай болно.

            

  • Data табын Outline бүлэгт байрлах Subtotal товч дээр дар. Дараах харилцах цонх гарч ирнэ.

        

  • OK товч дарна уу. Өгөгдөл дараах байдалтай буюу дэд хэсгүүдийн нийлбэр олдсон байх болно.

           

Дэд хэсгүүдийг хураах болон задлах

  • Ажлын хуудасны зүүн талд шаталсан хэлбэрийг задлах болон хураах удирдлага байрлана.

              

  • Баганын дээд хэсэгт байрлах тоонууд нь тухай түвшний бүлгүүдийг задлах болон хураах боломжийг олгоно.

  • Та 2 дугаартай товч дээр дарна уу. Муж бүр дэх борлуулалтын утгууд хураагдаж, зөвхөн тухайн мужийн нийт борлуулалт дүрслэгдэнэ.
  • 1 дугаартай товч дээр дарна уу. Харин одоо муж бүрийн нийлбэр утгууд хураагдаж, эцсийн нийлбэр буюу Grand Total-н утга дэлгэцэд дүрслэгдэнэ.

            

  • 3 товч дээр дарна уу. Бүх бүлэг задарч дараах байдалтай харагдана.
  • Үүнээс гадна (-) хасах товч дээр дарж тусдаа бүлэг бүрийг хураах боломжтой.

            

Дэд хэсгүүдийн нийлбэрийг устгах

  • Хүснэгтийн аль нэг нүдийг сонго.

             

  • Data табын Outline бүлэгт байрлах Subtotal товч дээр дар. Дараах харилцах цонх гарч ирнэ.

         

  • Remove All товчийг дарна уу.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд