Цэс

MICROSOFT POWER POINT 2010

Microsoft Power Point  нь үзүүлэн, танилцуулгын файл боловсруулахад хэрэглэгддэг програм. Энэ нь  текст, график, хөдөлгөөнт дүрс зэргийг ашигласнаар илүү динамик, мэдээллийн шинж чанартай хуудсуудыг үүсгэх боломжийг хэрэглэгчдэд олгодог. Ихэвчлэн ажил хэрэг эсвэл сургалтад илтгэл тавих үед уг програмыг ашиглан танилцуулгын файл бэлддэг.

Бид өмнөх номонд анхан шатны, хамгийн нийтлэг хэрэглэгддэг комдандуудын талаар оруулсан бол энэ удаад дунд шатны мөн л өргөн хэрэглэгддэг чухал командуудыг оруулахыг зорьлоо.

Microsoft Power Point програмыг ашиглан үүсгэсэн танилцуулгын файл нь слайдуудаас тогтдог. Слайдыг бид уг файлын нэг хуудас гэж ойлгож болно. Гэвч бид цаашид слайд гэсэн нэршлийг ашиглана.

МАСТЕР СЛАЙД

Мастер слайд бол дэвсгэр өнгө, өнгө, фонт, эффект, агуулагчийн хэмжээ, түүний байрлал зэргийг агуулдаг слайдын бүтцүүд болон загварын талаарх мэдээллийг хадгалж байдаг слайд юм. Мастер слайдад хийгдсэн формат бүх слайдад хэрэгждэг. Иймээс та зөвхөн мастер слайдыг өөрийн хүссэн форматаар тохируулснаар бүх слайдад энэ тохируулгыг хийх шаардлагагүй болж, цагаа хэмнэх болно. Танилцуулгын баримт бүр хамгийн багадаа нэг мастер слайдтай байдаг.

   

Мастер слайд үүсгэх

  • Power point програмыг нээнэ үү.
  • View табын Master Views бүлэгт байрлах Slide Master товчийг дарна уу.

              

 

  • Зүүн талын хэсэгт мастер слайд гарч ирнэ.

           

 

  • Дараах зурганд харагдах 1-н тоо нь хамгийн эхний мастер слайдын бүрдэл болохыг илэрхийлнэ.

          

  • Шинэ мастер слайд нэмэхийн тулд Insert Slide Master товчийг дарна уу.

            

  • Дараах байдлаар хоёр дахь мастер слайдын бүрдэл бий болно.

         

  • Та хоёр дахь мастер слайдын бүрдлийн аль нэг дээр хулганыг байрлуулвал дараах бичгийг буюу энэхүү хоёр дахь мастер слайд нь ямар ч слайдаар хэрэглэгдээгүй гэсэн бичгийг олж харна.

          

  • Мастер слайдыг хаахын тулд Close Master View товчийг дарна.

  • Баримтыг хадгалаад хаана уу.

Мастер слайдыг засах

  • Өмнө үүсгэсэн баримтыг нээнэ үү.

        ​

  • View табын Master Views бүлэгт байрлах Slide Master товчийг дарна уу.
  • Зүүн талын хэсэгт мастер слайдын хэсэг харагдана. Та гүйх товчийг (scroll) доош нь гүйлгэн 2 дахь мастер слайдын бүрдлийн эхний слайдыг сонгоно уу. Хулганы баруун товчийг дарж, Format Background командыг сонго.

             

  • Format Background харилцах цонх гарч ирнэ. Та Color хэсгээс дурын өнгийг сонгож, Close товчийг дар.

        

  • Ингэснээр хоёр дахь мастер слайдын бүрдлийн арын дэвсгэр өнгө таны сонгосон өнгөөр өөрчлөгдөнө. Харин гүйх товчийг (scroll) дээш нь гүйлгэх үед эхний мастер слайдын бүрдлийн арын дэвсгэр өнгө өөрчлөгдөөгүй байна.

  • Энэ мэт та мастер слайдын бүрдэлд агуулагчдын өнгө, фонт, хэмжээг тохируулах, зураг, дүрс нэмэх гэх мэт өөрийн хүссэн форматуудыг хэрэгжүүлж болно. Ингэснээр уг форматжуулсан мастер слайдыг хэрэглэж буй танилцуулгын баримтын бүх слайдад энэ бүх формат автоматаар хэрэгждэг. Close Master Slide товчийг дарна уу.

          

  • Одоо таны танилцуулгын баримт дэлгэцэд гарч ирнэ.
  • Баримтыг хадгалаад хаана уу.

Мастер слайдуудыг хэрэглэх

  • Өмнө үүсгэсэн баримтыг нээнэ үү.
  • View табын Master Views бүлэгт байрлах Slide Master товчийг дарна уу.
  • Дэлгэцийн зүүн талд 1-р мастер слайдын бүрдэл харагдана. Та гүйх товчийг (scroll) доош нь гүйлгэвэл 2 дахь мастер слайдын бүрдэл харагдана. Өмнө нь бид арын дэвсгэр өнгийг өөрчилсөн. Тэгвэл доорх зурган дээр агуулагчдын өнгийг бас өөрчилсөн байгааг та анзаарсан байх.

                  

  • Та эхний хуудсыг сонговол дэлгэцийн баруун талд уг хуудас харагдана.

  • Энэхүү баримт нь мастер слайдын 2 бүрдлийг агуулах ба тэд тус бүртээ хэрхэн харагдахыг харлаа. Мастер слайдыг хаахын тулд Slide Master табын Close Master View товчийг дарна уу.
  • Таны баримт дараах байдалтай харагдана.

  • Design табын Themes бүлгийн доошоо заасан сум дээр дарна уу.

             

  • Энэ хэсэгт бэлэн загварууд байрлахаас гадна таны мастер слайдад үүсгэсэн загвар нэмэгдсэн байх болно.

      

  • Та өөрийн баримтын 2 болон 4-р слайдыг сонгоно уу. CTRL товчийг дарсан хэвээр 2 болон 4-р слайдыг сонгож, дараа нь товчийг суллана.

     

  • Харин одоо Themes бүлэгт байрлах өөрийн загварыг сонгоно уу.

    

  • Зөвхөн сонгогдсон слайдуудад (2 болон 4-р слайдууд) уг загвар хэрэгжинэ
  • Баримтыг хадгалж хаана уу.

         

ОГНОО БОЛОН ХУУДАСНЫ ДУГААР

Та танилцуулгын баримтын бүх слайдад огнооны болон хуудасны дугаарыг хэрэгжүүлэх боломжтой. Үүний тулд дараах алхмыг дагана уу.

  • Бүх слайдад огнооны мэдээллийг гаргахын тулд Insert табын Text бүлэгт байрлах Date & Time товчийг дарна. Дараах харилцах цонх гарч ирнэ. Date & Time -г сонгож Apply to All товчийг дарна уу. Хэрэв Apply товчийг дарвал зөвхөн сонгогдсон слайдад огнооны мэдээлэл гарна гэдгийг анхаараарай.

     

  • Бүх слайдад слайдын дугаарыг гаргахын тулд Insert табын Text бүлэгт байрлах Slide Number товчийг дарна. Дараах харилцах цонх гарч ирнэ. Slide Number -г сонгож Apply to All товчийг дарна уу. Хэрэв Apply товчийг дарвал зөвхөн сонгогдсон слайдад огнооны мэдээлэл гарна гэдгийг анхаараарай.

ЗАГВАР

Бэлэн загваруудыг ашиглах

  • Design табын Themes бүлэгт слайдад хэрэгжүүлж болох бэлэн загварууд байрлана.
  • Та өөрийн баримтын зөвхөн сонгогдсон слайдад загварыг хэрэгжүүлэхийг хүсвэл эхлээд слайдуудыг сонгоно. Дараах жишээнд зөвхөн 2-р слайдыг сонгосон байна.

  • Design табын Themes бүлгээс хүссэн загвараа сонгоод хулганы баруун товчийг дарж, Apply to Selected Slides командыг сонго.

     

  • Дараах байдлаар зөвхөн сонгосон слайдад загвар хэрэгжинэ.

     

         

Бэлэн загварыг өөрчлөх

  • Хүссэн загвараа Themes хэсгээс сонгоно уу.

  • Таны сонгосон энэхүү загварыг өөрчлөе. Design табын Themes бүлэгт байрлах Colors товчийг дарж, хүссэн өнгөө сонгох боломжтой.

         

 

  • Слайд хэрхэн өөрчлөгдсөн байгааг харна уу.
  • Энэ мэт Fonts болон Effects товч дээр дарж тухайн загварын текстийн фонтыг болон эффектийг өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой.

               

 

  • Та тохируулгуудыг хийсэн бол энэхүү загвараа хадгалж болно. Үүний тулд дараах доошоо заасан товч дээр дарж, Save Current Theme командыг сонго.
  • Гарах харилцах цонхны File name хэсэгт энэхүү загварт нэр өгнө. CCT гэсэн нэрийг өгнө үү. Save товчийг дарна уу.

  • Themes бүлэгт шинэ загвар нэмэгдсэн байна.

    

  • Баримтаа хадгалж, хаана уу.

Загварыг анхдагч байдлаар тохируулах

  • Та өөрийн хүссэн загварыг Power Point програм нээх бүрт сонгогдсон байхыг хүсэж болох юм. Энэ тохиолдолд та уг загварт дараах тохируулгыг хийх хэрэгтэй.
  • Хүссэн загвараа сонгоод хулганы баруун товчийг дарж Set as Default Theme командыг сонго.

     

  • Та одоо шинэ баримт нээх бүрт уг загвар хэрэгжсэн байх болно.
  • Баримтыг хадгалалгүй хаана уу.

Загварыг устгах

  • Та өмнө өөрийн үүсгэсэн CCT нэртэй загварыг устгана уу. Үүний тулд тухайн загварыг сонгож хулганы баруун товчийг дарж, Delete командыг сонго.

           

  • Анхааруулах харилцах цонх гарч ирнэ. Yes товчийг дарна уу.

     

 

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд