Цэс

АНИМЭЙШН

Анимэйшн эффектүүдийг хэрэгжүүлэх

    

  • Шинэ файл нээнэ.
  • Textbox ашиглан дараах текстийг бичнэ үү. Уг Textbox-г сонго.
  • Animation табыг сонгож, Fly In анимэйшнийг сонго.

  • Insert табын Images бүлэгт байрлах Picture товчийг дарж, слайдад зураг нэмнэ үү.

     

  • Зургийг сонгож, Wipe анимэйшнийг хэрэгжүүл.

 

  • Баримтын баруун доор байрлах Slide Show товчийг дарж, слайдыг ажиллуулна.

          

Анимэйшнийг идэвхжүүлэх /Animation triggers/

Слайд ажиллаж буй үед та ямар нэг обьект дээр дарснаар таны тохируулсан анимэйшн ажилладаг болгохыг хүсвэл дараах алхмуудыг хийх хэрэгтэй. Доорх жишээнд Cats текст дээр хулганаар дарах үед муурын зураг тохируулагдсан анимэйшн үүсгэн дэлгэцэд гарч ирнэ.

  • Шинэ баримт нээнэ үү.
  • Баримтад textbox нэмж, дурын текст бич.
  • Баримтад зураг оруул. Зургийг сонго.

        

  • Animation таб дахь, Fly In анимэйшнийг сонго.

       

  • Animations табын Advanced Animation бүлэгт байрлах Trigger товчийг дар.

          

  • Гарах жагсаалтаас On Click of командыг сонго. Дэд жагсаалтаас TextBox1 сонго.
  • Баримтын баруун доор байрлах Slide Show товчийг дарж, слайдыг ажиллуулна.
  • Textbox-т бичсэн текст дээр хулганаар дарсан тохиолдолд бидний тохируулсан анимэйшн хийгдэнэ.

       

Анимэйшн хуулагч /Animation Painter/

Та ямар нэг обьектод хэдий нь тохируулагдсан анимэйшнийг өөр обьектод хуулж, хэрэгжүүлэхийг хүсвэл дараах алхмыг дагана уу.

  • Шинэ баримт нээнэ үү.
  • Textbox сонгож, дурын текст бич.
  • Insert табын Illustration бүлгийн Shapes товчийг дарж, хэд хэдэн дүрс слайдад нэм.
  • Баримтад нэг зураг нэмнэ үү.
  • Зурганд дурын анимэйшн хэрэгжүүл.
  • Уг зургаа сонгосны дараа Animations табын Advanced Animation бүлэгт байрлах Animation Painter товчийг дар.
  • Хулганы заагчийн хажууд багсны дүрс бий болно. Та слайдад нэмсэн дүрсний аль нэгийг сонгоно уу. Энэ үед зурганд хэрэгжсэн анимэйшн таны сонгосон дүрсэнд хэрэгжинэ. Энэ үйлдлийн дараа Animation Painter үйлдэл идэвхгүй болсон байна. Өөрөөр хэлбэл зурганд хэрэгжүүлсэн анимэйшнийг өөр дүрсэнд хэрэгжүүлэхийн тулд та дээрх алхмыг дахин давтах хэрэгтэй болно.
  • Одоо өөрөөр хийж үзье.
  • Анимэйшн хэрэгжсэн зургийг сонго.
  • Animations табын Advanced Animation бүлэгт байрлах Animation Painter товч дээр хулганаараа хоёр ойрхон товш. Энэ удаад та дахин Animation Painter товч дээр дарах хүртэл хүссэн обьектод зурганд хэрэгжсэн анимэйшнийг хуулж болно.
  • Хулганы заагчийн хажууд багсны дүрс гарч ирнэ. Та үлдсэн дүрс болон textbox-г сонгож өгснөөр тэдгээр обьектод анимэйшн хэрэгжинэ.
  • Та бүх дүрс болон textbox-т анимэйшнийг хэрэгжүүлсэн бол дахин Animation Painter товч дээр дарснаар энэхүү үйлдэл идэвхгүй болно.

Анимэйшний тохируулга

  • Слайдад текст, дүрс, зураг гэх мэт обьектуудыг нэмж, тус бүрт ялгаатай анимэйшнийг хэрэгжүүл.
  • Animation табын Advanced Animation бүлэгт байрлах Animation Pane товчийг дар.

          

  • Баримтын баруун талд дараах цонх гарч ирнэ.

 

  • Уг цонхны доод хэсэгт дээш, доош заасан сум бүхий товчнууд байрлах ба эдээрийн тусламжтай анимэйшнүүд обьектод хэрэгжих дарааллыг өөрчлөх боломжтой.
  • Та эхний анимэйшнийг сонгож, хулганы баруун товчийг дарж, Effect Options командыг сонго.

s

  • Гарч ирэх харилцах цонхны Effects табын Direction хэсгээс тухайн анимэйшний эхлэх чиглэлийг сонгох боломжтой.

 

 

 

 

  • After animation хэсгээс Hide on Next Mouse Click командыг сонгож, OK дар.

  • Дээрх сонголт нь тухайн обьект дахь анимэйшн биелсний дараа хулганы товч дарах үед уг обьектыг слайд дээр харагдахгүй болгоно.
  • Та Animation табад байрлах Preview товчийг, эсвэл Slide show товчийг дарж хэрхэн ажиллахыг харна уу.

ҮЙЛДЭЛ ХИЙГДЭХ БОЛОМЖТОЙ ТОВЧНУУД /ACTION BUTTONS/

Танилцуулгын баримт дахь тухайн идэвхтэй слайдаас шууд вэб хуудас, файл, и-мэйл хаяг, эсвэл өөр слайд руу холбогдоход хэрэглэгддэг хэрэгсэл бол action button юм. Өөрөөр хэлбэл та эдгээр товчнуудыг өөрийн танилцуулгын баримтад нэмснээр товчийг дарах үед өөр слайд руу холбогдох, дуу тоглуулах гэх мэт сонгогдсон үйлдэл хийгдэнэ.

      

Слайд руу шилжих

  • Шинэ баримт нээж, 5-10 слайд нэмж, мэдээлэл оруул.
  • 4-р слайдыг сонго. Insert табын Shapes товчийг дарж, жагсаалт дахь хамгийн доор байрлах Action Buttons товчнуудаас сонголт хийнэ.
  • Та дараах товчийг сонгоно уу. Энэ үед хулганы заагчийн хэлбэр өөрчлөгдөх ба слайд дээр хулганы зүүн товчийг дарсан хэвээр чирж, товчны хэмжээг тохируулан, хулганы товчийг суллана.
  • Дараах харилцах цонх гарч ирнэ. Энэ хэсэгт та уг товч дээр дарах үед хэд дүгээр слайд руу шилжихийг тохируулж өгнө.

      

  • Hyperlink to хэсэгт уг товч дээр дарах үед хамгийн сүүлийн слайд руу шилжинэ гэсэн тохируулга дараах байдлаар сонгогдсон байна. OK товч дарна.

  • Slide show товчийг дарж слайдыг ажиллуулна уу. Товч дээр дарах үед хамгийн сүүлийн слайд руу шилжинэ.
  • Action Buttons хэсэгт байрлах бусад товчнуудыг туршиж үзнэ үү.

Тодорхойлогдсон слайд руу шилжих

         

  • Хэд хэдэн слайд бүхий баримт үүсгэ.
  • 3-р слайдыг сонгож, Action Buttons хэсгээс дараах товчийг сонгоно уу.        

          

  • Энэ үед хулганы заагчийн хэлбэр өөрчлөгдөх ба слайд дээр хулганы зүүн товчийг дарсан хэвээр чирж, товчны хэмжээг тохируулан, хулганы товчийг суллана.
  • Гарч ирэх харилцах цонхны Hyperlink to хэсгийн доошоо заасан сум бүхий товч дээр дарж Slide сонголтыг сонгоно уу.
  • Дараах харилцах цонх гарч ирэх ба таны танилцуулгын баримтад агуулагдах бүх слайдуудын жагсаалт гарч ирнэ. Та эндээс тухайн товч дээр дарах үед ямар слайд руу шилжихийг сонгож, OK товч дар.

    

  • Action Settings харилцах цонхны OK товчийг мөн дарна уу.
  • Уг товчинд бид зарим нэг текстийг нэмэх нь зүйтэй. Үүний тулд товчийг сонгож, хулганы баруун товчийг дарж, гарах жагсаалтаас Edit Text командыг сонго. Энэ үед товчинд курсор байрласан байна.          
  • Та текстээ оруулна уу.
  • Slide show товчийг дарж, слайдыг ажиллуулна уу.

URL холбогдох

  • Дурын нэг слайдыг сонгоно уу.
  • Та Action Buttons хэсгээс дараах товчийг сонгоно уу.
  • Энэ үед хулганы заагчийн хэлбэр өөрчлөгдөх ба слайд дээр хулганы зүүн товчийг дарсан хэвээр чирж, товчны хэмжээг тохируулан, хулганы товчийг суллана.
  • Гарч ирэх харилцах цонхны Hyperlink to хэсгийн доошоо заасан сум бүхий товч дээр дарж URL сонголтыг сонгоно уу.
  • Харилцах цонх гарч ирнэ. Та уг товч дээр дарах үед ачаалагдах вэб хуудасны URL-г бичиж өгнө. Энэ тохиолдолд http://www.google.com гэж бичиж өгнө үү.  OK товч дар
  • Action Settings харилцах цонхны OK товчийг мөн дарна уу.

         

  • Товчинд ямар нэг текст оруул.
  • Слайдыг ажиллуулж үзнэ үү.

СЛАЙД ХАРУУЛАХ

Слайдуудаар багц үүсгэх, ажиллуулах

 

Таны танилцуулгын баримтад агуулагдах слайдуудаас тодорхой хэсгийг сонгож багц үүсгэн, ажиллуулах боломжтой. Ингэснээр таны танилцуулгыг үзэх ялгаатай сонсогчид бүрт тааруулан баримтыг өөрчлөлгүйгээр, хүссэн слайдуудаар багцыг үүсгэж, тэдэнд зөвхөн уг багц дахь слайдууд танилцуулагдана гэсэн үг. Үүний тулд та дараах алхмуудын дагуу хийнэ үү.

  • Хэд хэдэн слайд бүхий баримтыг нээнэ үү.
  • Slide Show табын Start Slide Show бүлэгт байрлах Custom Slide Show товчийг дарж, Custom Shows командыг сонго.
  • Дараах харилцах цонх гарч ирнэ.

          

  • New товчийг дарна уу. Баримт дахь бүх слайдын жагсаалт гарч ирнэ. Эндээс та танилцуулгын баримтыг ажиллуулах үед гаргахыг хүсэж буй слайдуудыг сонгож өгнө.  

         

  • Та эхний хэдэн слайдыг сонгож, Add товчийг дарна уу.

       

  • Slide show name хэсэгт Introduction only гэж бичиж, OK товч дар.

     

  • Дахин New товчийг дарна уу.

         

  • Энэ удаа бүх слайдыг сонгож, Add товчийг дар.

        

  • Slide show name хэсэгт Full Course текстийг бичиж өгнө үү. OK товч дар.

       

  • Одоо Custom Shows харилцах цонхонд дараах 2 багц үзүүлэн байрлана. Close товчийг дарна уу.
  • Хэрэглэгчийн тодорхойлж өгсөн үзүүлэнг харахын тулд Custom Slide Show товчийг дарах ба бидний тодорхойлсон 2 үзүүлэн гарч ирнэ.
  • Бид Introduction Only сонголтыг сонговол энэ нь зөвхөн танилцуулгын эхний хэсгийг харуулна.
  • Full Course сонголтыг сонговол танилцуулгын бүх слайдыг харах боломжтой.

Слайдуудын багцыг засах

  • Та өөрийн тодорхойлж өгсөн үзүүлэнг засах боломжтой ба үүний тулд Custom Slide Show товчийг дарж, гарах жагсаалтаас Custom Shows командыг сонго.

  • Дараах харилцах цонх гарч ирнэ. Засахыг хүссэн үзүүлэнг сонгоод Edit товчийг дарна. Энэ хэсэгт та мөн өөрийн тодорхойлж өгсөн үзүүлэнг хуулах болон устгах боломжтой.

 

  • Та Add болон Remove товчны тусламжтай слайд нэмэх, эсвэл хасах боломжтой. Өөрчлөлтийг хийсэн бол OK товч дарна уу.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд