Цэс

WINDOWS 7 ҮЙЛДЛИЙН СИСТЕМ

Үйлдлийн систем гэдэг нь компьютер дээр ажилладаг хамгийн чухал програм. Өөрөөр хэлбэл компьютерийг асаах үед хамгийн эхэнд ажиллаж, бусад програмуудыг удирддаг.  Хэрэв таны компьютерт үйлдлийн систем байхгүй бол компьютер болон бусад програмуудыг та ашиглах боломжгүй.  Үйлдлийн систем нь Windows XP, Windows Vista, Windows 7, Windows 8, Windows 10 гэх мэт олон төрөл байдаг. Мөн Apple компаний Mac OS X-ийг сүүлийн үед өргөн ашиглаж байна. Үүнээс Windows 7 үйлдлийн систем дээр хэрхэн ажиллах талаар авч үзье.

Windows 7 үйлдлийн системийн эхлэл

  • Windows 7 үйлдлийн системийг эхлүүлэхэд танаас системд нэвтрэх нууц үгийг асууж болно. Та нууц үгийг оруулж, системд нэвтрэх үед дараах дэлгэцийг харна.

  • Бид үйлдлийн систем дээр ажиллах үед байнга ямар нэг цонхтой ажиллана. Тухайн цонхны хэмжээг өөрчлөх, хаах гэх мэт зайлшгүй мэдэж байх ойлголтуудтай танилцъя. Эдгээр үйлдлийг туршиж, дадлага хийхдээ Getting Started цонхыг ашиглана. Хэрэв энэхүү цонх нь компьютерийг асаах үед автоматаар дэлгэц дээр гарахгүй бол та дараах дарааллын дагуу уг цонхыг нээгээрэй.
  • Start товч дээр дарна. (Дэлгэцийн зүүн доод буланд байрладаг)
  • All programs-г сонгоно.

            

  • Гарах ба жагсаалтаас Accessories-г сонгоно.

            

  • Accessories доторх дэд жагсаалтууд дэлгэцэд харагдах ба эндээс Getting Started-г сонгоно.
  • Дээрх үйлдлийг дарааллын дагуу хийсэн бол бидний дадлага хийх дараах цонх дэлгэцэнд гарч ирнэ. Одоо уг цонхон дээр дадлага хийж, хэрхэн цонхыг зөөх, томруулах, жижигрүүлэх талаар авч үзье.

           

Цонхтой ажиллах

Цонх зөөх

Тухайн цонхыг зөөхийн тулд цонхны дээд хэсэгт байгаа сул зайн дээр хулганы зүүн товчийг дарсан хэвээр хулганыг шилжүүлнэ. Энэ хэсгийг Title Bar гэж нэрлэдэг. Title Bar дээр дарсан хэвээр хулганыг шилжүүлэхэд цонх түүнийг даган дэлгэцэн дээр шилжинэ. Хулганы товчийг сулласны дараа /дарахаа болих/ цонх тухайн шилжүүлсэн байрлал дээр ирнэ.

Чирэх болон суллах /Drag and Drop/

Өмнөх жишээнд дурдсан хулганы зүүн товчийг дарсан байдлыг хадгалан хулганыг шилжүүлэх үйлдлийг чирэх /dragging, drag/, харин хулганын товчийг дарах байдлыг болих үйлдлийг суллах /drop/ гэж нэрлэдэг.

Сонгох /Select/

Бид тухайн үйлдлийн систем дээр ажиллах үед байнга ямар нэг зүйлийг сонгож, тухайн сонгогдсон зүйл дээр үйлдэл хийдэг. Өөрөөр хэлбэл та сонирхсон зүйлээ юу болохыг үйлдлийн системд хэлэхийн тулд эхлээд сонгох хэрэгтэй. Харин дараа нь түүн дээр тодорхой үйлдлүүдийг хийнэ гэсэн үг юм. Жишээ нь: Таны хатуу дискэн дээр байрлаж байгаа файлыг нэг байрлалаас нөгөө рүү зөөхийн тулд та эхлээд тухайн файлыг сонгож, дараа нь түүнийг зөөнө.

Нэг товших, хоёр товших  /Single clicking, double clicking/

Ихэвчлэн ямар нэг зүйлийг сонгох үед тухайн зүйл дээрээ хулганы сумыг байрлуулан зүүн товчийг нэг товшино. Харин та сонгосон ямар нэг зүйлээ ажиллуулах эсвэл нээхийн тулд түүн дээр хулганы сумыг байрлуулан зүүн товчийг ойрхон 2 удаа товших хэрэгтэй.

Цонхны хэмжээг өөрчлөх

Цонхны зүүн талын ирмэгт хулганы заагчийг байрлуулахад хулганы заагчийн хэлбэр 2 талдаа сумтай хөндлөн шулуун болж өөрчлөгдөнө. Ингэж хэлбэр нь өөрчлөгдөх үед хулганыг зүүн эсвэл баруун чиглэлд чирснээр цонхыг нарийн эсвэл өргөн болгоно. Хулганы товчийг суллах үед цонхны хэмжээ хулганыг аль чиглэлд шилжүүлснээс хамааран өргөн эсвэл нарийн болж өөрчлөгдсөн байна. Энэ үйлдлийг цонхны баруун талын ирмэгт хулганы заагчийг байрлуулан хийж болно.

Дээрхийн адил цонхны дээд эсвэл доод талын ирмэгт хулганы заагчийг байрлуулан цонхны хэмжээг өндөрсгөж эсвэл намсгаж болно.

Цонхны хэмжээг максимум болгох

  • Ямар ч цонхны баруун дээд буланд дараах гурван товч байна.

          

  • Хэрэв та хулганы заагчийг гурван товчны голын товч дээр байрлуулбал уг тэмдгийн тайлбар болох Maximize гэсэн үг харагдана.

          

  • Энэхүү товчийг Maximize гэж нэрлэх ба уг товч дээр хулганы заагчийг байрлуулах зүүн товчийг нэг дарахад цонх дэлгэц дүүргэн, хамгийн том хэмжээнд шилжинэ. Цонх хамгийн том хэмжээнд шилжсэний дараа дахин хулганы заагчийг голын товчин дээр байрлуулвал Restore down гэсэн тайлбар гарна.

           

  • Цонх хамгийн том хэмжээнд шилжсэний дараа энэхүү голын товч дээр дарвал цонх анхны хэмжээндээ буцаж шилжинэ. /хамгийн том хэмжээнд шилжихээс өмнө байсан хэмжээнд/

Цонхны хэмжээг минимум болгох

  • Та хулганы заагчийг гурван товчны эхний товч дээр байрлуулбал, түүнийг Minimize  гэж нэрлэдэг болохыг харна.

            

  • Хэрэв уг товч дээр дарвал цонх дэлгэц дээр харагдахгүй, дэлгэцийн доор хөндлөн байрлах Taskbar  буюу ажлын мөр хэмээн нэрлэх хэсэгт минимум хэлбэрт шилжин, байршсан байна. 

            

  • Taskbar-т байрлах минимум хэмжээнд шилжсэн цонх дээр хулганы заагчийг байрлуулан зүүн товчийг нэг дарахад цонх дахин дэлгэц дээр гарч ирнэ.

Цонхыг хаах

  • Хулганын заагчийг гурван товчны сүүлийн товч дээр байрлуулахад, Close гэсэн тайлбар гарна.

          

 

Start товч

Дэлгэцийн зүүн доод буланд байрлах дугуй хэлбэртэй товчийг Start товч гэж нэрлэдэг.

           

Start цэс

Start товч дээр дарахад Start цэс дэлгэцэнд дараах байдалтай харагдана. Энэ цэс нь таны ажиллуулж болох бүх програмуудын жагсаалтыг агуулж байдаг.

  

Зөвлөгөө: Start цэсийг дэлгэцэнд гаргахын тулд компьютерийн гар дээр байрлах Windows товчийг дарж болно. Компьютерийн гар бүр энэ товчийг агуулдаггүй ч ихэнх гар дээр байдаг.

Start цэсийг ашиглан програм ажиллуулах

  • Start цэсийг нээж, All programs-г сонго.

             

  • Жагсаалтаас  Accessories гэсэн үгийг хайж олоод, түүн дээр дарахад цэс дараах байдалтай өөрчлөгдөнө.  Notepad програмыг сонгож, дарснаар програмыг ажиллуулна.

             

 

  • програмыг хаахын тулд цонхны баруун дээд буланд байрлах хаах товчийг дарна.

Windows үйлдлийн системийг унтраах

  • Компьютерийг унтраахын тулд Start цэсийг нээж, Shut down товч дээр дарна. Хэсэг хугацааны дараа таны компьютер унтарна. 

       

Windows 7 Desktop

Desktop гэж юу вэ?

Компьютер асах үед та дэлгэц дээр байгаа файл, програм зэргийг дүрслэн үзүүлсэн жижиг дүрснүүдийг /icon/ олж харах болно. Эдгээрийг бид цаашид icon гэж ярих болно. Windows үйлдлийн систем ассаны дараа гарч ирэх дэлгэцийг desktop гэнэ. Энэ нь icon гэж нэрлэгдэх жижиг зурагнуудаас гадна дэлгэцийн бусад элементүүдийг агуулна.

Дэлгэц дээр байрлах дүрснүүд /Desktop icons/

Windows үйлдлийн системийн дэлгэц дээр байгаа жижиг дүрснүүд нь уг системийг суулгах үед хэрэглэгчийн өөрт тохируулан өөрчилсөн байдлаас хамааран компьютер бүр дээр ялгаатай байж болно. Та дэлгэц дээр icon зөөж, нэмж, устгаж болно. Ерөнхийдөө дэлгэц нь дараах байдалтай харагддаг.

                

 

Дэлгэц дээрх icon-уудыг зөөх

  • Хулганы заагчийг Recycle Bin icon дээр байрлуулан, хулганы зүүн товчин дээр дарах ба дарсан хэвээр дэлгэцийн өөр байрлалд хулганы заагчийг шилжүүлэн, хулганы товчийг суллах үед уг icon өөр байрлалд шилжинэ.

                

  • Уг үйлдлээр дэлгэц дээрх бусад бүх icon-г зөөж болно.

Зөвлөгөө: Recycle Bin нь таны устгасан файлуудыг түр хадгалахад хэрэглэгддэг.

Windows Taskbar

Windows Taskbar нь дэлгэцийн доор хөндлөн байрлаж буй хэсэг юм. Үүнийг ажлын мөр гэж нэрлэдэг. Энэ нь Start товч болон баруун доод буланд байрлах цаг, мөн ажиллаж буй програмуудын icon зэрэг олон чухал зүйлсийг агуулдаг.

                

Нуугдмал icon-уудыг харах

  • Windows Taskbar-н баруун талд Show Hidden icon хэрэгсэл байрлана.

                 

  • Энэ хэрэгсэл дээр дарснаар та нуугдмал icon-уудыг харах боломжтой.

                

  • Энэхүү хэрэгсэл нь цөөн хэрэглэгддэг icon-уудад  хандах боломжийг танд олгохоос гадна бүх icon-ууд Taskbar дээр зэрэгцэн байрлахгүй байхаар цэгцэлж өгдөг.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд