Цэс

Дэлгэцийн тохиргоо

Дэлгэцийг өөртөө тохируулан өөрчлөх

  • Дэлгэцийн хоосон хэсэгт хулганыг байрлуулж, баруун товчийг дарж, жагсаалтаас Personalize командыг сонго.

             

  • Цонх нээгдэх ба Desktop Background товчийг дар.

            

  • Та дэлгэцийн арын дэвсгэрт ямар зураг тавихаа сонгоно.

Зөвлөгөө: Цонхны баруун хэсэгт байгаа scroll буюу гүйх товчийг шилжүүлэн бусад зурагнуудыг харах боломжтой.

            

 

  • Дэлгэц дээр байрлуулах зургаа сонгох үед таны дэлгэц сонгосон зургаар солигдоно.

              

  • Дэлгэц дээр сонгосон зургаа байрлуулж, хэрэгжүүлэхийн тулд Save changes товчийг дарна.
  • Personalization цонхыг хаана.

 

Дэлгэцийн дэвсгэр өнгийг өөртөө тохируулж өөрчлөх

  • Өмнөхийн адил Personalization цонхыг нээж, Desktop Background icon-г сонго.
  • Харилцах цонхны Picture location хэсгийн баруун талд байрлах суман дээр дарвал доошоо унасан жагсаалт гарч ирнэ. Solid Colors-г сонго.

            

  • Дэлгэцэнд өөрчлөлт оруулахдаа зураг биш, харин өнгө солих боломжтой харилцах цонх гарч ирнэ.

             

  • Сонгохыг хүссэн өнгө дээр дар. Та өнгийг сонгох үед таны дэлгэцийн дэвсгэр тухайн өнгөөр өөрчлөгдөхийг харна.

Зөвлөгөө: Цонхны баруун хэсэгт байгаа scroll буюу гүйх товчийг шилжүүлэн бусад өнгийг харах боломжтой.

  • Сонгосон өнгөө баталгаажуулахын тулд Save changes товчийг дар.
  • Personalization цонхыг хаана.

Screen saver-н тохируулга

Хэрэглэгч тодорхой хугацаанд идэвхгүй байх буюу хулгана, эсвэл компьютерийн гараас ямар ч үйлдэл хийгдээгүй үед компьютерийн дэлгэцнээ хөдөлгөөнт зураг гарч ирдэг. Үүнийг Screen saver гэнэ.

  • Personalization цонхыг нээнэ.
  • Screen saver товчийг дарах үед Screen Saver Settings харилцах цонх гарч ирнэ.

            

  • Screen saver-н төрлүүдээс сонгохын тулд Screen saver хэсгийн доошоо харсан суман дээр дарах үед гарах жагсаалтаас жишээ болгон Ribbons-г сонгоё.

             

  • Wait хэсэгт байрлах дээш, доош харсан сумаар хэдэн минутын дараа Screen saver ажиллаж эхлэх хугацааг зааж өгнө. Preview товч дээр дарж, тухайн сонгосон Screen saver-г урьдчилан үзэж болно.

              

  • Сонгосон Screen saver-ээ хэрэгжүүлэхийн тулд OK товч дээр дарж, харилцах цонхыг хаана.
  • Personalization  цонхыг хаана.

Компьютерийн хэл болон  бүсийн тохируулга

  • Start товч дээр дарж, гарч ирэх Start цэсээс Control Panel товчийг сонго.
  • Control Panel цонхонд байрлах тохируулгын сонголтуудаас Clock, Language, and Region холбоосыг сонго.
  • Clock, Language, and Region харилцах цонх гарч ирнэ. Change location холбоос дээр дар.

            

  • Гарч ирэх цонхны Current location  хэсэгт байрлах доош харсан суман дээр дарвал улс, орнуудын жагсаалт гарах ба өөрийн орныг сонгож өгнө.

            

  • Тухайн цонхны Keyboards and Languages табын Change keyboards товч дээр дар.

             

  • Гарч ирэх харилцах цонх танд үндсэн оролтын хэлийг өөрчлөх болон сонгох боломжийг олгоно. Хэрэв та оролтын хэлийг нэмэхийг хүсвэл Add товч дээр дарна. Гарах хэлний жагсаалтаас сонгоод OK товч дээр дар.

              

  • Одоо таны компьютер 2 хэлний сонголттой боллоо. /Англи, Монгол/

            

  • Нээгдсэн бүх харилцах цонхыг хаана.
  • Таны компьютерийн гар одоо дээрх 2 хэлээр бичих боломжтой ба та хэлийг дараах байдлаар сольж хэрэглэж болно. TaskBar дээр байрлах хэлний сонголт хийх боломжтой товч дээр дарж, бичихийг хүссэн хэлээ сонгоно.

            

 

Нээлттэй ажиллаж байгаа програм хооронд шилжих

Та компьютер ашиглаж байхдаа хэд хэдэн програмын нээн ажиллуулдаг. Эдгээр програм хооронд хулгана ашиглалгүй, гарын товчлуураар хэрхэн шилжих талаар авч үзье. Дэлгэц дээр Getting Started цонх, Notepad, Calculator гэсэн програмуудыг ажиллуулъя.

             

  • Calculator програмаас бусдыг нь бид хэрхэн нээх талаар өмнө нь үзсэн билээ. Calculator програмыг нээхийн тулд Notepad, Getting Started програмыг нээсэнтэй ижил үйлдэл хийнэ.
  • Дээрх 3 цонхны хооронд шилжихдээ компьютерийн гар дээрх Alt товчийг дарсан хэвээр Tab товчийг нэг удаа дар. /Alt товч дээр дарсан хэвээр байна/ Энэ үед дэлгэцийн дунд нээлттэй /ажиллаж/ байгаа бүх цонхнууд дараах байдалтай харагдана.

             

  • Харин одоо Alt  товч дээр дарсан хэвээр, Tab товчийг хэд хэдэн удаа дарвал тухайн нээлттэй байгаа бүх цонх хооронд дарааллын дагуу шилжинэ. Та дарааллын дагуу шилжүүлж, өөрийн хүссэн цонхон дээр ирэх үед Alt товчийг суллах ба энэ үед дэлгэц дээр таны сонгосон цонх гарна.

Шууд хүргэх холбоосыг үүсгэх,  түүний хэрэглээ /Shortcut/

Ерөнхийдөө Shortcut  гэдгийг ямар нэг файл, хавтас, програм зэрэгт хандаж, тэднийг нээх үйлдэлд зарцуулагддаг хугацааг багасгасан илүү богино зам гэж ойлгож болно. Бид өмнө нь Start цэсээс тухайн програмаа сонгон, хэрхэн ажиллуулах талаар авч үзсэн билээ. Харин одоо shortcut icon ашиглан тухайн зүйлдээ илүү хурдан хугацаанд хандаж болох талаар үзье. Жишээ болгон бидний мэдэх Getting Started цонхны хувьд shortcut үүсгэе.

  • Start товчийг дарж, All Programs-г сонгон, Accessories бүлэгт ханд.
  • Accessories-н бүлэг доторх жагсаалтаас Getting Started програмын icon дээр хулганын баруун товчийг дарна. Гарч ирэх цэсээс Send to командыг сонгоход дахин дэд цэс гарах ба түүнээс Desktop (create shortcut) командыг сонгоно.
  • Дэлгэц дээр дараах icon шинээр нэмэгдсэн байна.

  • Дэлгэц дээрх уг icon дээр хулганаараа  2 товшвол Getting Started цонх нээгдэнэ.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд