Цэс

Вирусны эсрэг програм

 

Компьютерийн вирус бол хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр өөрөө өөрийгөө хувилж тараадаг жижиг хэмжээний програм юм. Хэд хэдэн төрлийн вирус байдгаас зарим нь санах байгууламжууд дээрх өгөгдлийг устгах чадвартай байдаг. Вирус тархах замуудад:

  • Компьютерт вирус бүхий диск холбох.
  • Электрон захиагаар (и-мэйл) ирсэн вирусын файлыг нээх.
  • Дотоод сүлжээгээр вирусээр халдварлагдсан файлыг хамтран ашиглах.

Антивирусын програмууд нь компьютерийг ихэнх мэдэгдэж буй вирусээс хамгаалдаг. Энэ програмууд ихэвчлэн компьютер дэх вирусыг илрүүлээд, халдварласан файлыг устгах буюу халдваргүйжүүлдэг. Хэрэглэгчид янз бүрийн антивирусын програм ашигладаг боловч антивирусын програмаар өөрийн компьютерийг шалгахдаа дараах ерөнхий алхмуудыг дагаж болно.

  1. Start цэсийг дарна.
  2. All Programs-ийг сонгоно.
  3. Гарч ирэх програмуудын жагсаалтаас өөрийн антивирусын програмыг сонгоно.
  4. Шалгах сонголтоо хийж, шалгалтыг эхлүүлнэ.

Харамсалтай нь шинэ вирусууд байнга гарч ирсээр байгаа учраас антивирусын програмыг үргэлж шинэчилж байхгүй бол уг програм шинэ вируснуудыг илрүүлэн, устгаж чадахгүй болдог. Ихэнх антивирусын програмууд интернэттэй орчинд автоматаар шинэчлэгддэг.

Microsoft Security Essentials програмын суулгах

Таны Windows үйлдлийн систем бүхий компьютерт хурдан, хөнгөхөн антивирусын шийдэл хэрэгтэй байна уу? Microsoft корпораци нь Windows үйлдлийн системийн бүх хэрэглэгчдэд зориулж үнэгүй ашиглах боломжтой антивирусын програмаар хангадаг. Та түүнийг хэдхэн минутад татаж авах болон суулгах боломжтой. Үүнийг хийхийн тулд та дараах алхмуудыг дагах хэрэгтэй.

  1. Та www.google.com хайлтын вэб системийн хайлтын хэсэгт “Misrosoft Security Essentials” гэж бичиж өгнө.
  2. Хайлтын үр дүнд гарах Security Essentails вэб сайт руу хандаж, програмыг татаж авна. Security Essentails нь Windows үйлдлийн системийг вирусээс хамгаалах үнэгүй програм юм. Та тухайн агшинд зөвхөн нэг л антивирусын програмыг системдээ суулгах боломжтой гэдгийг анхаарна уу.
  3. Таны вэб хөтчийн тохируулгаас шалтгаалан уг файлыг татаж авахын өмнө та түүнийг зөвшөөрөх хэрэгтэй болж болох юм. Windows 8 үйлдлийн системд урьдчилаад Security Essentails програм нь суулгагдсан байдаг тул хэрэв та Windows 8 үйдлийн систем дээр ажиллаж байгаа бол Download товч идэвхгүй байна.
  4. Файл татагдаж дууссаны дараа түүнийг ажиллуулж, програмыг өөрийн компьютерт суулгаснаар таны компьютер бүрэн хамгаалагдах болно.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд