Цэс

Хэвлэх төхөөрөмж ашиглах

 

Хэрэглэгч ямар нэг мэдээлэл хэвлэхийн тулд тодорхой нэг хэвлэгч төхөөрөмжийг зааж, хэвлэх мэдээллээ тухайн хэвлэгч рүү илгээх ёстой болдог. Хэрэв анхдагч хэвлэгчийг тодорхойлж өгвөл хэвлэх команд өгөхөд шууд анхдагч хэвлэгч автоматаар сонгогддог. Хэрэглэгчийн хувьд анхдагч хэвлэгчээр зөвхөн нэг л хэвлэгчийг тодорхойлж болдог.

Хэвлэгчийг анхдагчаар тодорхойлохдоо:

  1. Start товчийг дарна. 
  2. Жагсаалтаас Devices and Printers командыг сонгоно. 
  3. Devices and Printers цонх гарч ирнэ. Энэ цонхонд уг компьютерт холбоотой байгаа хэвлэгч төхөөрөмжүүдийн жагсаалт харагдана.
  4. Жагсаалтаас анхдагчаар тохируулах хэвлэгчээ сонгоод хулганын баруун товчийг товшиход командын цэс гарч ирнэ.
  5. Командын цэсээс Set as Default Printer командыг сонгоно. Сонгогдсон хэвлэгчийн дүрслэл чагтаар тэмдэглэгдсэн байх ёстой.

 

 

Шинээр хэвлэх төхөөрөмийг таниулах

  • Start товчийг дарна. 
  • Жагсаалтаас Devices and Printers командыг сонгоно.
  • Devices and Printers цонх гарч ирнэ. Энэ цонхонд уг компьютерт холбоотой байгаа хэвлэгч төхөөрөмжүүдийн жагсаалт харагдана.
  • Хэрэгслийн мөрнөөс Add a printer командыг сонгосноор Add Printer Wizard ажиллаж эхэлнэ.

 

  • Хэвлэгчийн төрлөө сонгоод Next товчийг дарна.
  • Дараагийн цонхнуудаас тохирох сонголтуудыг сонгоно.

 

 

 

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд